Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
24 арванхоёрдугаар сар 2014 2113

Германы эрдэмтэн Ханс Георг Хүттэл: Өгөөдэй хаан байгаагүй бол одооны Монгол байх байсан нь юу л бол

Зохиогч: М.Азжаргал

Төгсгөлийн эхлэл нь тийм ч баатарлаг байсангүй. Монголын их хаан зүгээр л морьноосоо уначихсан. Гар хөлнийх нь бяр чадал урьдынх шигээ байхаа больжээ. Үүнээс болж бие нь ч тэнхрэхгүй байв.

Тун удалгүй боол болон дайчдаар дагалдуулсан цуваа их удирдагчийн биеийг цагаан эсгийгээр ороон түүнийг нойрсох газар руу нь аваачихаар явна. Гэхдээ Монголын их хааны булш хаана байгаа нь одоо xүртэл Монголын талаарх хамгийн сонирхолтой сэдэв байсаар байна. Маш олон аялагчид, археологчид өнгөрсөн хэдэн зууны турш Чингис хааны булшийг хайсан ч ямар ч үр дүн гарсангүй. Энэ зуур өндөр технологитой хайгуулын багууд дуулиант нээлт хийхийн тулд уралдаж байлаа. Тэд бүгд л домогт байлдан дагуулагчын бунхныг олох эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан юм. Монголчууд мэдээж үндэснийхээ баатрын бунхныг өөрсдийн газар нутагт байгаа гэж үздэг. Харин Оросын түүхчид эртний эх сурвалжаас үзэхэд нүүдэлчдийн удирдагчийн бунхан Монголын хилтэй ойрхон байгаа, гэхдээ ОХУ-ын Тувагийн нутаг дэвсгэрт байгаа мэтгэцгээдэг. Хятадын судлаачид энэ үед Алтайн уулсын бэл рүү хайгуулын багаа илгээжээ. Одоогийн Хятадын хойд хэсэгт байсан Тангутын эсрэг сүүлийн аян дайндаа амь үрэгдсэнийх нь дараа нутаглуулсан гэж таамаглаж байгаа аж.

Магадгүй түүнийг нас нөхчсөнөөс 800 жилийн дараа ч тал нутаг болон элсэн цөлөөр хайгуулчид түүний булшийг хайж байгаад монголчууд баярлахгүй байгаа байх. Үүнийг олоход хэцүү байгаа нь тохиолдол ердөө ч биш.

Домогт өгүүлснээр Чингис хааны дагалдагсадын хатуу зарилгаар бүх ул мөрийг арилган морьтон хааныг сүр бараагүйгээр нутаглуулжээ. Мөн түүний итгэлт хүмүүс бунхан дээр нь багахан ой тарьсан гэж таамагладаг бөгөөд монгол цэргүүд бунханг барьсан боолуудыг хөнөөсөн байна. Эцэст нь багахан ч гэсэн цуу яриа тараахгүйн тулд тэдгээр дайчдыг ч мөн адил хөнөөсөн гэдэг.

Их хааны бунханг олох гэсэн хамгийн сүүлийн үеийн оролдлогыг Чингис хааны алтан үедээ байсан шиг нь төрхтэй нэгэн залуу эр хийжээ. Сан Диаго хотын Калифорнийн их сургуулийн 30 настай Алберт Лин уг төслийн удирдагч бөгөөд тэрээр яг л Индиан Жонс болон каратегийн тулаанчын “эрлийз” юм. 

АНУ-ын зоримог эрдэмтэд ариун уул болох Монголын хойд хэсэгт байх Хэнтий аймгийн Бурхан Халдуны ойр орчмыг радар болон хиймэл дагуулын өндөр чанартай зургуудад тулгуурлан Чингис хааны бунхныг хайсан юм. Өндөр технилоги ашиглаж буй нь техникт дуртай хайгуулчдыг шинэлэг зүйл гэж үзэж байгаа ч туршилагатай хайгуулчид энэхүү дэвшилтэт технилоги нь зорилгодоо хүрэхэд туслана гэдэгт эргэлзэж байгаа аж. "Ямар нотолгоогоор амжилтанд хүрэхийг би мэдэхгүй. Хэнтийгээс томоохон бунхан олсон ч энэ нь Чингис хааных гэдгийг хэн ч батлахгүй шүү дээ" гэж Ханс Георг Хүттэл хэлсэн юм. Тэрээр Монгол Улсад хийгдсэн чухал хайгуулуудын нэгийг удирдаж байсан билээ.

Олон нийтэд мэдэгдэлгүйгээр Монгол, Германы археологчид нийслэл хот болох Улаанбаатараас баруун тийш 320 км-т нэгэн дуулиант нээлт хийсэн юм. Эрдэмтэд Өгөөдэй хааны нэгэн цагт тал нутагт барьсан хотын суурийг олсон. Судлаачдын хувьд харамсалтай нь хэн ч Өгөөдэй хааныг сайн мэдэхгүй. Нэрд гараагүй удирдагч эрх мэдлийг авах тавилантай байгаагүй. Түүний мандан бадралт нь дундад зууны үеийн хамгийн гайхалтай гүрний харилцааг төвөгтэй болгосон билээ.

Өгөөдэй Чингис хааны гутгаар хүү учир эцгийнхээ эрх мэдлийг залгамжлах боломжгүйд тооцогдож байв. Энэ орон зайг ууган хүү болох Зүч эзлэх байлаа. Гэвч Эцэг Чингис хаан өөрийн дайсанууддаа харгис хэрцгий хатуу чанга ханддаг байсан бол гэр бүлдээ тэрээр зөөлөн даруу байдаг байжээ. Залгамжлалын талаар түүний ууган хүү Зүч болон удаах хүү Цагаадай нар Их хааны эсгий гэрт ширдэгэн дээр нь өнхрөн ноцолдож, бараг зодолдож байхыг Чингис хаан хармагцаа тэднийг болихийг тушаажээ. Энэ хэрэг явдал нь орчин үеийн анагаах ухааны жишгээр архичин гэх ойлголтод хамаарах эрийг Монголын эзэнт гүрний эрх мэдэлд хүргэсэн байдаг. Мөн Өгөөдэй нь өөрийн догшин ширүүн аавынхаа хажууд номхон дөлгөөн хүн байжээ. Нөгөөтэйгүүр залуу түүхчид түүнийг шинэчлэгч байсан гэж үзэж байгаа бөгөөд тэрээр шуудан болон мөнгө тэмдэгтийг дэлхийд таниулсан юм. Түүний хамгийн том амжилт нь засаглах боломжгүй гэж байсан нүүдэлчин гүрний тал нутагт хот байгуулсан явдал. Энэ санаа аль хэдийн түүний эцэг Чингис хаанд байсан байх гэхдээ тэрээр монголын уламжлалт гэрт шөнийг өнгөрөөхийг илүүд үздэг байсан хүн. Үржил шимтэй Орхоны талаас Марко Пологийн илтгэлд нэгэнтээ дурьдагдсан Хар Хорум хотын чулуун нотолгоог олсон юм. Мэдээж хэрэг Өгөөдэй хаанд олон соёлт дагуул хотууд байсан. "Тэнд муслимчууд болон хятад хороолол мөн буддын хийд тэр ч байтугай христийн сүм байсан" гэж археологич Хүттэл үздэг юм. Геомагнетийн судалгаагаар судлаачид хотын баруун хойд хэсэгт барилга баригдаагүй байсныг тогтоосон байдаг. Магадгүй энэ гэрээ барих газар, Монголын хотын оршин суугчдын лагерь байсан биз. Гар урлал болон газар тариалангийн ажлыг гэрт амьдрагчид сонирхоогүй. Нүүдэлчид хотын иргэд болж хаан Өгөөдэй хажуугаар нь хотоо удирдах хэрэгтэй болсон. Эзгүй хоосон газар том хот байгуулна гэдэг асуултгүйгээр тансаглалын солиорлоос гарсан төлөвлөгөө юм. Орхон голын хөвөөн дээр удирдагч хаан томоохон үйлдвэр байгуулсны үлдэгдлийг архелогчид олсон билээ. Энд мөн Хархорумын эргэн тойронд  мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг байжээ. Гэвч эдгээр нь хотын хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй байж. Иймээс төслийг нураахгүйн тулд хүч чадлаа ашиглан өдөр бүр хятадаас 500 үхэр тэрэг хоол хүнс зөөдөг байсан гэдэг. Гэсэн ч Өгөөдэйг эцгийнхээ дараах дүр төрх гэж мэргэлжилтэнгүүд үздэг. Тэрээр Европ тивийг хүртэл газар нутгийг эзэлсэн өргөн уудам нутагтай Эзэнт гүрнийг байгуулсан. Харин зөвхөн Өгөөдэй хаан л төвлөрсөн захиргааг байгуулж чадсан аж. Өгөөдэй хаангүйгээр орчин үеийн Монгол байхгүй байх байсан гэдэгт Хүттэл итгэлтэй байна. Түүний зоригт эцэг морь унаж байгаад эрүүл мэндээ золиосолсон бол соёлт Өгөөдэйд өөр сул талтай байсан. Тэр бор дарснаас гадна эд баялагтаа үрэлгэн ханддаг байв. 1241 онд нас нөгчөхөөсөө хэдэн жилийн өмнө тэрээр дампуурсан юм.

Гэрэл зураг: mongolei.de

Үйл явдлын өрнөл: Их хаанӨгөөдэйХархорумХүттэл

Төстэй нийтлэл материалууд

5 есдүгээр сар 2025 208

ӨВӨРХАНГАЙ: Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ

Хархорум хотын тууриас Монголын Эзэнт гүрний үеийн янз бүрийн хийц, хэмжээтэй алт, мөнгө, зэс, хүрэл зооснууд олдож, Хархорум болон Монголын Үндэсний музейн сан хөмрөгт бүртгэн авдаг.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2761

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2625

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2531

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2640

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2611

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2761

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3887

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3924

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3679

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3683

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3705

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3088

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3154

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3930

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5601

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist