Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
16 арванхоёрдугаар сар 2025 1343

Ховор металлын судалгаа шинжилгээний төвтэй боллоо

Ховор металлын судалгаа шинжилгээний төвтэй боллоо

Монгол Улс Ховор металлын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо.

БНСУ-ын Монгол Улсад хэрэгжүүлж буй албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд байгуулсан тус төвийг Геологийн судалгаа, шинжилгээний төвд өнгөрсөн баасан гарагт нээсэн юм. Төвийг байгуулахдаа 9.8 тэрбум вонноор санхүүжүүлж, 57 тоног төхөөрөмж байршуулжээ. Энд цагаан тугалга, гянт болд, балт чулуу, нүүрс зэрэг Монголд байгаа газрын ховор металлыг шинжлэн судалж, боловсруулах, баяжуулахаас гадна цэвэршүүлэх технологийн сургалт явуулах юм.

Төвийг нээж, АҮЭБ-ийн сайд Г.Дамбийням хэлсэн үгэндээ, “Эрдэм шинжилгээ, судалгааг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан өндөр түвшинд хийх хүчин чадалтай, олон улсын төв нь Монгол, Солонгос хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ахиц дэвшлийн илэрхийлэл боллоо. Ховор металлын эрэлт, геологийн хайгуул нэмэгдэж буй энэ үед төвийг нээснээрээ уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засгийн салбарт бодит хувь нэмэр болно” гэв.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон ярихдаа, “Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 35 жил болоход хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлсэн ч уул уурхайнх тийм ч сайн биш байв. Энэ салбарт солонгосын хөрөнгө оруулалт нэг хувийг эзэлж, эдийн засгийн үзүүлэлт хангалтгүй байна. Иймд эрдэс баялгийн хайгуулыг эрчимжүүлэн судлах төв байгуулсан нь уул уурхайн салбарын хамтын ажиллагааг түүчээлэх юм. Арван жилийн дараа үр дүнг нь харахын тулд хоёр тал хамтран ажиллана. Өнгөрсөн хоёр жилд тохижилт, тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлтгэхэд анхаарсан. Ховор металлын салбарт технологи, мэдээллийн солилцоо бий болгосноор компаниуд бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл бүрдэж, улс орны эдийн засагт хүч нэмэх болно” хэмээлээ.

БНСУ-ын АҮХЭБЯ-ны газрын дарга Жон Гын Ён, “Дэлхий дахинд ховор металлын ханган нийлүүлэлт тогтворгүй энэ үед улс орнууд дундын нөөц сан байгуулах, дотооддоо үйлдвэрлэх арга хэмжээ авч байна. БНСУ ханган нийлүүлэлтийг тогтвортой болгох төслийг Монгол, Узбекистан, Вьетнам, Индонес, Казахстанд хэрэгжүүлэхээр төлөвлөж, анхны төвөө Монголд нээлээ. Монгол орон БНХАУ-ын зах зээлтэй ойр, орос, хятадын хооронд төмөр замтай тул ховор металлын технологийг баяжуулах нь олон талын ач холбогдолтой”-г тэмдэглэсэн юм.

Монголын Үндэсний геологийн алба ямар үүрэг хүлээх талаар тус албаны дарга Н.Мөнхбилиг тайлбарлахдаа, “Ховор металлын судалгааны төв нь геологийн суурь судалгаа, шинжлэх ухааны үйлдвэрлэлийг хослуулан нэг цэгт төвлөрүүлсэн институцын давуу талтай юм. Чухал ашигт малтмалын судалгаа, технологийг нутагшуулах, хамтарсан бизнесийг бэхжүүлэх орчин бүрдүүлснээр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгоно. Манай алба тус төвийн үйл ажиллагааг эрдэс баялгийн салбарын бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөртэй уялдуулахад анхаарна. Ингэснээр Монголын геологийн шинжлэх ухааны инновац, чухал ашигт малтмалын бүс нутгийн зангилаа төв болж хөгжих боломжтой” гэж ярив.

БНСУ-ын Геологи эрдэс баялаг хүрээлэнгийн захирал Квон И Гюүн, “Монгол орон эрдэс баялгийн арвин нөөцтэй тул олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээнд орох боломжтой. БНСУ нь энэ салбарт технологийн давуу талтай, аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч болох боломжтой. Хоёр орны харилцан ашигтай, нэгнээ нөхсөн байдал нь Монголын аж үйлдвэрийн суурь баазыг бэхжүүлэх, хоёр орны уул уурхайн технологийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай хүрээлэн төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Монголын геологийн судалгааны хөгжилд түүхэн ач холбогдолтой шинэ хуудас нээснийг Геологийн судалгаа шинжилгээний төвийн захирал Б.Энхтөр онцлоод, “Орчин үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлж, хоёр тал хамтран ажилласнаар байгалийн баялгийг зөв тодорхойлж, хариуцлагатай ажиллан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал”-ыг тодотгож байв.

Тус төвд ховор металлын лабораторийн судалгааг эрчимтэй хийхээс гадна аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа уялдуулж хөгжүүлснээр уул уурхайн олон компани бизнесээ босгох боломжтой ажээ.

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 965

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 945

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 1059

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 1060

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 1155

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 965

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 945

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 1059

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 1060

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 1155

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 2351

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 2376

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 2176

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 2196

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 2196

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 2112

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 2183

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3014

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1603

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2004

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 4694

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist