Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
21 арваннэгдүгээр сар 2025 394

Монгол тамирчдын жинхэнэ ЯЛАЛТ ТЭРБУМ воноос ч үнэтэй байлаа

Монгол тамирчдын жинхэнэ ЯЛАЛТ ТЭРБУМ воноос ч үнэтэй байлаа

Сайн байна уу? Энэ нийтлэлийг уншиж байгаа танд Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе.

Үндэсний бахархал, түүх соёл, өв уламжлалаараа гайхуулан бахархдаг энэ сайхан өдрийг тохиолдуулан яг энэ нийтлэлээ уншигч та бүхэндээ хүргэхийг хүссэн юм. Учир юу вэ гэвэл өнгөрсөн хугацаанд бид зөвхөн агуу их Чингис хааны Дэлхийн талыг эзэлсэн түүхээр омогшиж, гайхуулж ирсэн бол өнөөдөр олон, олон амжилтын эзэн болсноороо бахархаж сууна.

Би энд хамгийн сүүлийн хоёр жишээг онцолъё.

Нэгдүгээрт, Mongolz багийн цахим спортоор олсон амжилт. Тэд Монгол Улсыг дэлхийн олон сая eSport сонирхогчдод сурталчлаад зогсохгүй, тэдний хайр хүндлэлийг хүртэж байна.

Хоёрдугаарт, Netflix-ийн Physical: Asia нэвтрүүлэг. Анх удаа Netflix-ийн шоуг эх хэл дээрээ үзээд зогсохгүй, эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаа харахад өөрийн эрхгүй омогшиж, бахархах мэдрэмж төрж байв. Тамирчдын сэтгэлзүй, хувь хүний онцлог, тэсвэр тэвчээр, ухаан, овсгоо нь хүн бүрийн зүрхэнд оч асааж, монголчуудыг нэгтгэж чадсан гэдэгт би итгэлтэй байна. Үзэгчийн хувьд би олон ч удаа нулимсаа барьж чадалгүй уйлсан.

Ингээд хамгийн чухал асуудалдаа оръё.

Тэмцээнийг эхнээс нь төгсгөл хүртэл бахархаж, хайрлаж үзэж дуусгасан хүний хувьд финалын үр дүн мэдээж төгс байсангүй. Гэхдээ шилдэг хоёр багт шалгарч үлдэнэ гэдэг өөрөө маш том амжилт. Хамгийн чухал нь тэрбум воны шагналаас хэд дахин илүү хайр, хүндлэлийг бид авч байна. Монгол Улсын тамирчид элдэв маяггүй, өөрсдөөрөө байж чадсан нь магадгүй олон сая хүний хайрыг татсан биз ээ.

Гэвч сайныг дагаж саар гэгчийн адил тэмцээний үр дүнтэй холбогдуулан Монголчууд, Солонгосын баг тамирчид руу луйвар, булхай хэрэглэсэн гэж цахим орчин дайрч эхлэв.

Тэмцээн өндөрлөсний дараа TikTok болон бусад платформ дээрх гадаад иргэдийн сэтгэгдлийг уншихад:

  • Солонгос Улс тэмцээнд ялсан бол Монголчууд дэлхийн нийтийн зүрхэнд ялалт байгуулж чадлаа.
  • Монгол Улсын баг тамирчдаар бахархаж байна.
  • Монгол Улс руу аялмаар байна гэх сэтгэгдлүүд ар, араасаа хөвөрчээ.

Тэр дундаа Солонгосчууд хамгийн их эерэг сэтгэгдлийг бичиж байсан юм. Жишээ нь Монголчууд үнэхээр хүчирхэг, олон хүний хоёр өдөр хийдэг ажлыг хоёрхон монгол хүн хагас өдрийн дотор хийдэг. Монголын баг тамирчид үнэхээр царайлаг, Монгол, Солонгос хоёр нэгдвэл гоё, би солонгос хүн хэдий ч монголын багийг дэмжээд байна. Монголчууд Чингис хааны үр сад гэдгээ дахин баталж харууллаа. Netflix одоо Солонгосын багтай Монгол руу явж нэвтрүүлгээ хий гэх мэт маш их эерэг сэтгэгдлүүдийг илгээж байсан юм.

Харамсалтай нь монгол талаас бичигдсэн олон сэтгэгдэл тийм ч эерэг байсангүй. Солонгосын багийг “булхайцсан”, “хаалга өөр материалаар хийсэн”, “кимчиний хүүхдүүд хүчтэй байх боломжгүй” гэх мэт маш бүдүүлэг үг хэллэгээр дайрч давшилсан байв. Мэдээж Солонгосын зарим иргэд ч үүнд хариу барьж, “дараагийн удаа Монголыг оролцуулах хэрэггүй”, “өөрсдөө зохиосон тэмцээнд түрүүллээ гээд юу нь буруу байна” гэх мэт сөрөг хандлагууд гарч эхэлсэн.

Сэтгүүлч хүний нүдээр харахад энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал.

Бид энэ тэмцээнээр дамжуулан тэрбум воны шагналаас хэд дахин илүү нэр хүндийг олж авч чадсан. Солонгосчууд Монголчуудыг өөр нүдээр харж, хүлээж авч эхэлсэн нь хоёр улсын хувьд эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад ирэх жилийн зун Монгол Улсад ирэх жуулчдын тоо хэдэн мянгаар нэмэгдсэн байх.Иймд бид гоншигнож, хэрүүл тэмцэл хийхийн оронд олдсон боломжоо чанга атгаад урагшаа алхах хэрэгтэй.

Харин үгүй гэвэл цаашид ирэх сөрөг үр дагаварт бэлэн байх хэрэгтэй. Хоёр улсын найрамдалт харилцаа муудаж, Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа цөөн хэдэн монголчуудаа буланд чихүүлэх, хэл ам тэмцлээсээ болж олон улсын тэмцээн уралдаануудад оролцох эрхгүй болох, жуулчид нь монголоос зугтах гэх мэт тоочоод байвал олон сөрөг үр дагавар бий.

Иймд даагнаас бус дарвагараас болж унадаг гэдэг үгийн адил хохирогчийн дүрд тоглох оо одоо зогсооцгооё. Харин ч энэ шоунаас сурсан зүйлээ бататгаад, урагшилцгаая. Чингис хаанаас өөр мэдэх зүйлгүй байсан Дэлхийн олон сая иргэдэд Монголчуудыг дахин батлан харуулж, хайр хүндэтгэлийг нь хүлээхээс өөр том шагнал гэж үгүй. Гэтэл бид яг юуны төлөө цахим орчинд монгол, гадаадгүй хэрүүл хийж тэмцэнэ вэ. Дэлхий нийт харсан. Буруу, зөвийг шүүх эрхийг бусдад үлдээгээд гаргасан амжилтаараа, цаашид гаргах амжилтандаа л анхаарцгаая.

Монгол Улсын зургаан тамирчин өөрсдийн хурд, хүрч, овсгоо, самбаа, тэсвэр тэвчээрийн хязгаарыг давж, маш том амжилтыг гаргасан. Тамирчны алдар хямдхан олдоогүй. Бүх хүчээ шавхаж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулсан тамирчдынхаа амжилтыг үнэлж чадахгүй юм аа гэхэд хойш татахгүй байцгаая. Зүгээр л хамтдаа бахархацгаая гэж та бүхнийг уриалмаар байна. Хүн бүхэнд эерэг сайхан сэтгэл бий. Монголчуудад хамгийн их тусч, өгөөмөр, сайхан сэтгэл бий гэдэгт итгэж байна. Мөн Монгол Улсыг тэмцээндээ урьж оролцуулсан Netflix болон Physical: Asia шоуны баг хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа. Энэ нийтлэлийг уншсан уншигч та бүхэндээ баярлалаа. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг..

Гэрэл зураг: medee.mn

Зохиогч: medee.mn

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 2617

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2522

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2630

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2603

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3874

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3911

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3667

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3670

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3693

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist