Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
21 арваннэгдүгээр сар 2025 443

Бямбын Ринчений бүтээсэн туурвил бүхэн Монголын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншилтай холбоотой

Бямбын Ринчений бүтээсэн туурвил бүхэн Монголын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншилтай холбоотой

Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Еншөөбү Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа буй.

Ойн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Олон улсын монгол судлалын холбоо хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Түүнчлэн хурлын үеэр архивын баримт, ном, эд өлгийн зүйлийн үзэсгэлэнг ном хэвлэл, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн сан хөмрөг болон хувь судлаачдын цуглуулгад тулгуурлан олны хүртээл болгож байна. Тухайлбал, Монгол Улсын үндэсний номын сангаас “Б.Ринчен-120” номын үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд түүний бичсэн 120 ном, гар бичмэлийг үзэгчдэд сонирхуулж байгаа юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол хэл шинжлэл дэх Б.Ринчений үзэл баримтлал”, “Монгол бичиг шигээ босоогоороо үлдсэн миний багш”, “Монгол хэлний зарим хэл зүйн айн талаарх Б.Ринчений судалгааны үндэслэл”, “Академич Ринчен “Эмгэн сойвон” тууриа хэрхэн бичсэн тухай...”, “Б.Ринчений “Цогт тайж” кино тууж ба “Цогт тайж” киноны үг хэллэг” зэрэг 10 гаруй илтгэлийг эрдэмтэн, судлаачид тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн “Монгол Улсын Засгийн газар 2025 оны 67 дугаар тогтоол гаргаж Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд 11 дүгээр сарын турш түүний хийсэн бүтээлийг таниулах, алдаршуулах ажлыг зохион байгуулж байна. Түүний бүтээсэн туурвил бүхэн Монголын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншилтай холбоотой байдаг. Тиймээс үүнийг судалж, хойч үедээ танин мэдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Тэр утгаар зохиол, бүтээлийг нь тал бүрээс шинжин судалж, ярилцах нь өөрөө маш том сурталчилгаа, энэ хүнийг алдаршуулж буй ажил. Мөн үнэт зүйлийг судлах дараачийн судлаачдад сэдэл өгч буйгаараа ач холбогдолтой” гэлээ. 

Харин Бямбын Ринчений ач хүү Б.Лигдэн, “Төр засгийн зүгээс тогтоол гаргаж миний өвөөгийн 120 насны ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаад холбогдох албаныханд талархал илэрхийлье. Энэ утгаараа цаг сайхан болж байна. I, II дайн, сэхээтний төөрөгдөл, хэлмэгдүүлэлт гээд маш хэцүү цаг үеийг туулсан хүмүүсийн нэг нь миний өвөө. Яаж туулж гарсан юм бол гэж гайхмаар... Тэгвэл өнөөдөр цаг сайхан болж, хэлэхийг хориглож байсан Чингис хааныгаа мянганы хүнээр нэрлэн шүтэж явах цаг мөчид бид амьдарч байгаа нь азтай хэрэг. Цаг сайхан болсон өнөө үед өвөө амьд байсан бол хэрхэн хандах бол гэж би боддог. Өвөөг 1977 онд тэнгэрт хальж байх үед би 17 настай байлаа. Өвөөтэйгээ би ойр байсан хүн. Багадаа жоохон сахилгагүй нэгэн байсан. Хэрэг тарихаараа өвөөгийнхөө бичгийн ширээний дор ороод нуугдана. Миний хамгаалалтын газар нь өвөөгийн бичгийн ширээ байсан. Яагаад гэвэл хэн ч ойртохгүй. Тэндээс гарвал ээжийн суран бүсний амтыг үзнэ дээ” хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор О.Шинэбаяр, “Академич Б.Ринчен бол Монголын соёл, боловсрол, гэгээрлийн салбарын бэлгэдэл юм. Бахархалт хүн. Өнөөдөр энэ хүний мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Ном, бүтээл нь Монгол төдийгүй дэлхий дахинд эх орныхоо нэрийг цуурайтуулсан цөөхөн хүний нэг юм. Б.Ринчен үндэсний бахархал, өв соёлыг дээдлэгч, зан заншил, үнэт зүйлийг хадгалагч, нийгмийн зүтгэлтэн, багш гэсэн соён гэгээрүүлэгчийн мөн чанарыг хангасан нэгэн билээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Олон улсын монгол судлалын холбоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонин гэх мэт Монголоо гэсэн сэтгэлтэй олон байгууллага хамтран энэхүү олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж байгаад талархаж байна” гэв.

Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэвээндорж, “Б.Ринчен бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг. Түүний зохиол бүтээл нь шүлэг, яруу найраг, түүхэн туурь, тууж, роман, орчуулга гэх мэт олон төрөл зүйлээр ном, зохиолоо туурвисан хүн. Зөвхөн орчуулгын бүтээл нь 20 гаруй орны 240 орчим сонгодог зохиолыг эх хэлнээ хөрвүүлсэн байдаг. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал хоёр хэсэгтэй. Зөвхөн уран бүтээл, туурвилаас гадна угсаатны зүйд оруулсан хувь нэмрийг нь хэлэлцүүлж, олон нийтэд таниулах зорилготой” хэмээлээ. 

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist