Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
13 арваннэгдүгээр сар 2025 598

Эмч нар өнөөдөр ажил хаяхгүй

Эмч нар өнөөдөр ажил хаяхгүй

Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны 08.00 цагт улс орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байв.

Эмч, ажилтнууд тэмцлээ хурцатгаж, уржигдар Сүхбаатарын талбайд суулт зарлаж, хоносон юм.

Тэд өчигдөр “Дахин тэвчихгүй” уриан дор нэгдэж, хугацаагүй суулт зарлаж буйгаа мэдэгдлээ. Талбайд байрлуулсан индэр дээр нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэд эмч, ажилтнууд хүнийг чагнах чих, мэс засал хийх гараа хөлдөөж, хүйтэнд гадаа хоносонд харамсаж буйгаа илэрхийлээд, ийм байдалд хүргэсэн төр засаг нүд, чихээ нээ хэмээн шаардаж байв. Түүнчлэн Налайх дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга “Эрүүл мэндийн байгууллагынхан хүнд байдалд орж, туйлдаж байна. Тангараг өргөж сургуулиа төгсөхдөө хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл, зүрхээрээ ажиллана гэж бодсон. Гэвч 1.1-1.6 сая төгрөгийн цалингаар яаж амьдрах юм” гэв.

Ч.НАРАНТУЯА: НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 50 ХУВЬ НЭМҮҮЛЭХ БАЙР СУУРИАСАА УХРАХГҮЙ
МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа “Салбарын ажилтнуудын цалинг хэзээнээс, хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байна. Өчигдөр (уржигдар) орой нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нар бидэнтэй ирж уулзсан. Эмч нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд төсөв байхгүй, 15 хувиар нэмэх боломжтой гэлээ. Харин бид цалингаа ирэх нэгдүгээр сарын 1-нээс 50, долоодугаар сарын 1-нээс 50 хувь нэмүүлэх томъёолол хүргүүлсэн. Энэ байр сууриасаа ухрахгүй” гэв.

Ж.ЧИНБҮРЭН: НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 30 ХУВЬ НЭМНЭ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэхээр болсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэв. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30, мөн оны аравдугаар сарын 1-нээс 20, арванхоёрдугаар сарын 1-нээс 25 хувиар тус тус нэмэх саналыг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, эмч нарын үндсэн цалинг 2026 онд гурван сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр болсон” гэв. Иймд үйлдвэрчний эвлэлийнхнийг хэлэлцээрийн ширээнд суухыг салбарын сайд нь санал болгоод буй. Харин эрүүл мэндийн салбарынхан ирэх нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь гэдэг байр суурьтаа хатуу зогсохоо мэдэгдээд байна. Тодруулбал, эмч нарын цалинг 15 хувиар нэмэхийн тулд 191 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Гэхдээ үлдсэн 15 хувийг ямар эх үүсвэрээс гаргах нь бүрхэг байгааг тэд онцолсон юм.

Харин өчигдөр 20.00 цагт буюу дугаар шилжих мөчид эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс шуурхай хурал зарласан юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцоолол хийснээ танилцуулснаар эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болжээ.
Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр ажил хаяхгүй, бүх эмнэлэг хэвийн ажиллах юм байна. Гэхдээ маргааш (өнөөдөр) хэлэлцээрийг үргэлжлүүлж, амжилттай болбол ажил хаялтыг албан ёсоор зогсоох гэнэ.

Гэрэл зураг: unuudur.mn

Зохиогч: unuudur.mn

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 2616

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2522

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2630

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2603

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3874

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3911

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3667

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3670

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3693

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist