БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэр хүлээлгэн өгчээ

БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд БНСУ-ын FINECO LLC компанийн газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг нэгэн залуу гэр бүлд гардуулан өгчээ. НЗДТГ-ын мэдээлснээр, газрын гүний дулаалгын технологиор гэр дулаалахад БНСУ-ын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэн болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажиллажээ.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/382616



















