Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
6 арваннэгдүгээр сар 2025 899

Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

Казахстан улсад ажиллаж амьдарч байсан казахуудад нэн таатай нэгэн шийдвэрийг УИХ өчигдөр гаргалаа.

Манай улсын нийт хүн амын дөрвөн хувийг казах үндэстэн эзэлдэг. Баян-Өлгий аймаг болон бусад аймаг, дүүрэгт тархан суугаа, ялангуяа Бүгд найрамдах Казахстан улсад ажиллаж амьдарч байсан казахуудад нэн таатай нэгэн шийдвэрийг УИХ өчигдөр гаргалаа. Мөн энэ долоо хоногт казах түмний чихийг халууцуулсан таагүй нэг жишээ Байнгын хорооны хуралдааны үеэр дурдагдсан юм.

Таатай мэдээ
Таатай мэдээ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон баталсан явдал юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон баталж, хэрэгжүүлснээр иргэд Монгол Улс болон Бүгд найрамдах Казахстан улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хоёр улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш олон казах үндэстэн Казахстан улс руу гарч ажиллаж амьдарсан, иргэншлээ сольж тус улсын иргэн болсон түүхтэй. 1994-2018 оны хооронд 61.6 мянган казах иргэн Казахстан улс руу гарч 1700 нь буцаж ирсэн гэсэн статитик мэдээллийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцуулсан.  Одоо тус улсад Монгол Улсын 8000 гаруй иргэн амьдарч байгаа ажээ. Үүний 3100 нь албан ёсны хөдөлмөр эрхэлдэг байна. 

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад Казахстан улс руу гарсан 61 мянган иргэн болон одоо тус удсад ажиллаж байгаа Монгол Улсын 8000 иргэн Монголд ажилласан хугацаагаа тооцуулан тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох юм . Мөн ирээдүйд Казахстан улсад очиж ажиллах, болох Монголдоо ирж ажиллах хүмүүс хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж амьдарч буй улсдаа тэтгэвэр тогтоолгох тогтолцоо бүрдэж байна. Энэ нь Монгол болон Казахстан улсад хөдөлмөр эрхэлж байсан казахуудад нэн таатай шийдвэр юм. Харин УИХ дээр энэ долоо хоногт казахуудын чихийг халууцуулсан нэг таагүй жишээ дурдагдсан. Энэ бол УИХ-ын гишүүн асан, бригадын генерал асан Х.Жекей эх орноосоо урвасан тухай жишээ юм. Яагаад энэ асуудал сөхөгдсөнийг сийрүүлье.

Таагүй жишээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцсэн юм. Уг өргөдөл нь УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүйбол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, багацалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдөл. Хэлэлцүүлгийн үеэр Ц.Даваасүрэн гишүүн "Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал бол төрийн нууцтай холбоотой. 

Ийм асуудал гарч байсан. Х.Жекейгийн үед гарсан юм. Төрийн нууцтай ажиллаж байсан хүмүүс өөр улсын иргэн болох, гадаад руу гарах, гаднын компанийн зөвлөх болох, төрийн нууцыг худалдах зүйл явагдсан учраас нэг жилийн хугацаанд нууцыг хадгалах зорилгоор зориуд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүнийг цалинжуулж төрийн өмнө үүрэг хүлээлгэдэг юм" гэв. Ц.Даваасүрэн гишүүний яриандаа дурдсан казах түмнээ төлөөлөн 2004-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Х.Жекей нь Казахстан улс руу гарсан бөгөөд түүнийг эх орноосоо урвасан гэх мэдээлэл гарч байлаа. Мөн Монголын Улсын харьяатаас гарсан учир түүний бригадын генерол цолыг хураах зарилгыг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд гаргаж байлаа. 

Гэрэл зураг: eagle.mn

Зохиогч: eagle.mn

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 2617

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2522

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2630

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2603

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3874

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3911

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3667

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3670

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3693

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist