Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
29 аравдугаар сар 2025 988

Европ, Азийг урлагаар холбосон “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг нээлээ

Европ, Азийг урлагаар холбосон “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг нээлээ

Монгол-Германы хооронд дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн II шатны олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнг “HUE” арт галерейд нээлээ.

Энэ үзэсгэлэн нь дүрслэх урлаг, үйлдэл болон инстоляц буюу өрөг урлаг, перформанс, модерн бүжиг, өндөр давтамжийн хөгжим, дуу хоолой зэрэг олон төрлийн бүтээлийг биечлэн үзэж, уран бүтээлчид болон куратороос нь тайлбар сонсох боломжийг бий болгосон байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, “Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь өнөөдрийн үзэсгэлэн билээ. Энэ нь өнгөрсөн онд Германд, энэ жил Монгол Улсад үргэлжлэн зохион байгуулж буй хамтарсан төсөл юм. Мөн хоёр улсын соёлын хамтын ажиллагааны нэгэн тод илэрхийлэл юм. ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад айлчлах үеэр хоёр улс стратегийн түншлэл тогтоож, Европын орнуудаас Монгол Улстай стратегийн харилцаа тогтоосон анхны улс болсон. Хоёр улс газар зүйн хувьд хол ч үнэт зүйлээрээ нягт холбогдож, соёл, боловсрол, шинжлэх ухааны хувьд ойр дотно харилцаатай байдаг. Бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийг тэмдэглэж байгаа боловч манай хоёр орны боловсролын хамтын ажиллагаа 100 жилийн түүхтэй. 

Ирэх жил анхны 35 монгол оюутан Германд суралцсаны түүхт 100 жилийн ой болно. Мөн “Их эзэн Чингис хаан”-ы үзэсгэлэн Германы Берлин хотноо нээнэ. Харин өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү үзэсгэлэн хоёр орны соёл, байгаль орчны хамтын ажиллагааг бэхжүүлэх, ард түмэн хоорондын найрсаг харилцааг илтгэх чухал үйл ажиллагаа” хэмээн ярилаа.

Харин ХБНГУ-аас төслийг санаачлагч, куратор Др.Грегор Янзен, “Манай үзэсгэлэнгийн хоёр дахь хэсгийг Монгол Улсад зохион байгуулж байна. Европ, Азийг урлагаар холбох, байгалиа зөв авч хамгаалах сэдэвт анхаарлаа хандуулсан юм. Байгаль орчны өөрчлөлт нь Европоос гадна Монголд ч нийгэм, улс төр, урлагийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж байгаа тул хүн төрөлхтөн дэлхийгээ хэрхэн хамтдаа эрүүл байлгах талаар эргэцүүлэх зорилготой. Германы уран бүтээлчид Монгол орны үзэсгэлэнт байгаль, уламжлалт соёл, эсгий урлалын өвийг судлан бүтээлдээ тусгасан нь тодхон харагдаж байна. Мөн үзэсгэлэн хүн, үндэстний хоорондын урлагийн харилцаа, дотоод амар амгалан, сэтгэлийн эрүүл мэндийн үнэ цэнийг онцлон харуулна” гэв.

Үзэсгэлэн ирэх сарын 30-ныг хүртэл “HUE” арт галерейд олны хүртээл болно. Улмаар ирэх арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн "Чингис хаан" үндэсний музейд шилжих аж. Монгол, Германы уран бүтээлчид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейд “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг хамтран зохион байгуулжээ

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: МонголияГерманиямуззейвыставка

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 965

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 945

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 1059

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 1060

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 1155

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 965

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 945

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 1059

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 1060

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 1155

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 2351

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 2376

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 2176

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 2196

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 2196

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 2112

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 2183

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3015

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1603

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2004

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 4694

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist