Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
28 аравдугаар сар 2025 872

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулав.

“Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна. Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах аж. Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тн тэжээл үйлдвэрлэх юм.

Энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тн улаан буудай, хивэг, овьёос зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тн-ыг авахаар төлөвлөжээ. Компанийн удирдлагууд мөн махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа. Компани 2004 онд байгуулагдсан, дөрвөн салбар үйлдвэртэй, 360 гаруй ажилтан, албан хаагчтай. 17 нэр төрлийн савлагаатай өндөг, 10 нэр төрлийн мал, амьтны тэжээл болон шувууны сангасыг боловсруулж органик бордоо үйлдвэрлэж байна. 19 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2019-2023 онд 10 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-иас илүү хувийг импортоор авдаг, цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо өсөж, хүчин чадал, тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм. Ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80 хувь, ирэх жил 100 хувь хангах боломж бүрдэнэ.  

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь тууштай дэмжиж, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл аваад байна. 

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 549

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 539

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 660

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 662

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 743

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 549

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 539

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 660

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 662

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 743

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 1977

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 1876

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 1805

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 1820

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 1815

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 1871

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 1884

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 2785

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1560

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1964

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 4467

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist