Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгоно

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэсэн талаар Боловсролын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой.
Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн
тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ гэв.




















