Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
17 аравдугаар сар 2025 206

Монгол Улсад 103 улсын 23.8 мянган иргэн ажиллаж байна

Монгол Улсад 103 улсын 23.8 мянган иргэн ажиллаж байна

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, ажил эрхлэгч гадаад иргэдийн тоо 2024 оны мөн үеийнхээс зургаан мянгаар нэмэгджээ.

Монгол Улсад гадаадын 103 улсын 23.8 мянган иргэн энэ оны 3 дугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор ажиллаж байгаа аж.

Хөдөлмөрийн гэрээтэй гадаадын иргэдийн 21.9 мянга нь эрэгтэй, 1.9 мянга нь эмэгтэй. Насны бүлгээр авч үзвэл:

35- 39 насны бүлэг хамгийн их 4.2 мянган хүн,
20 хүртэлх насны бүлэгт хамгийн бага 240 хүн ажиллаж байна.
Боловсролын түвшнээр 8.2 мянга нь техникийн болон мэргэжлийн, 5.8 мянга нь бүрэн дунд, 5.3 мянга нь бакалаврын, 3.8 мянга нь тусгай мэргэжлийн дунд, 365 нь магистр, доктор, 264 нь суурь болон бага боловсролтой, 30 нь боловсролгүй гэжээ.

Тухайн иргэдийн 70.6 хувь нь БНХАУ-ын, 11.1 хувь нь БНЭУ-ын, 3.2 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 2.5 хувь нь Филиппин Улсын, 1.8 хувь нь Холбооны Бүгд Найрамдах Балба Улсын, 1.4 хувь нь ОХУ-ын, 1.3 хувь нь БНСУ-ын, 1.2 хувь нь АНУ-ын, 0.9 хувь нь Индонез Улсын, 6.2 хувь нь бусад улсын харьяат аж.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч гадаадын иргэдийн 5.2 мянга нь уул уурхай, олборлолт, 4.8 мянга нь барилга, 4.6 мянга нь боловсруулах үйлдвэрлэл, 2.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 1.3 мянга нь цахилгаан, хий, уур агааржуулалт, 1.3 мянга нь боловсрол, 1 мянга нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газарт, 2.7 мянга нь бусад салбарт байна.

Тухайлбал, 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1.3 мянган хүнээр, барилгын салбарт 1.3 мянган хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 1.2 мянган хүнээр нэмэгджээ.

Тэдний 21.8 мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 284 нь төрийн бус байгууллагад, 153 нь төсөвт байгууллагад, 97 нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт, 62 нь хувьцаат компанид, 1.4 мянга нь бусад байгууллагад ажиллаж байна.

Мэргэжлээр авч үзвэл, 7.4 мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 6.3 мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох үйлчилгээний ажилтан, 5.5 мянга нь мэргэжилтэн, 2.6 мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч юм.

Гадаад иргэдийн 11.5 мянга нь төвийн бүсэд, 8.5 мянга нь Улаанбаатарт, 2.4 мянга нь зүүн бүсэд, 991 нь баруун бүсэд, 518 нь хангайн бүсэд ажиллаж байна. Дорноговь аймагт 5 мянга, Өмнөговь аймагт 3.1 мянга, Төв аймагт 2 мянга, Дорнод аймагт 1 мянган иргэн ажил эрхэлж байгаа нь бусад аймгийнхтай харьцуулахад хамгийн олон байна.

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 3002

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2898

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3005

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2950

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 3120

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 3002

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2898

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3005

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2950

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 3120

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 4252

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 4285

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 4041

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 4026

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 4059

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3338

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3380

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 4155

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1930

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2337

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5811

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist