Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
23 арванхоёрдугаар сар 2024 706

Орос, Монгол улсууд хоёр талын гурван баримт бичиг байгуулав

Орос-Монголын засгийн газар хоорондын комиссын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны 26 дахь хуралдаан болов.

ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов, Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан тэргүүлэв.

Уулзалтад оролцогчид хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлж, хоёр талын гурван баримт бичигт гарын үсэг зурлаа.

Засгийн газар хоорондын комиссын нэгдсэн хуралдааны үеэр ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны тэргүүн 2024 онд Монголын түншүүдтэй хамтарсан ажлын үр дүнг дүгнэв. 


“Бид эрчим хүчний асуудлаарх яриа хэлэлцээг ахиулж, геологи, газрын хэвлийн ашиглалтын чиглэлээр яриа хэлэлцээгээ эрчимжүүллээ. Ложистикийн асуудалд онцгой анхаарал хандуулж байна. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээх талаар ярилцаж байна. Бид боловсрол, спорт, соёл зэрэг нийгмийн ач холбогдолтой хамтын ажиллагааны салбарт харилцаа холбоогоо хөгжүүлж байна” гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов хэллээ.

Орос, Монголын худалдааны эргэлт жил бүр нэмэгдэж байна. Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний худалдааг хялбарчлах зорилгоор Евразийн эдийн засгийн холбооны татварын хөнгөлөлтийн нэгдсэн тогтолцооны хүрээнд ОХУ-ын Холбооны Гаалийн алба, Монгол Улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хооронд  захиргааны хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх тухай протоколд талууд гарын үсэг зурав. ”Аурус Кашемир”, “Blue Sky Cashmere” компаниудын хооронд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх гэрээ байгууллаа. Энэхүү баримт бичиг нь ноолуур боловсруулах төсөл хэрэгжүүлэх, Оросын зах зээл болон ЕАЭБ-ын орнуудын зах зээлд жилд хоёр мянга орчим тонн утас, нэг сая шугаман метр даавуу нийлүүлэх зорилготой юм.

Гарын үсэг зурсан өөр нэг баримт бичиг нь Оросын Экспортын төв, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байв.“Удаан хугацаанд манай улсууд хоёр талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ирсэн. Өнөөдөр бид үүнийг үргэлжлүүлэн өргөжүүлж, төлөвлөсөн арга хэмжээ, хэлэлцээрийг цаг тухайд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай анхаарч байна” гэж Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан хэллээ.

Сануулахад, Оросын байгаль орчны сайд Александр Козлов нь Орос-Монголын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын даргаар 2023 оноос хойш ажиллаж байна.

Гэрэл зураг: mnr.gov.ru

Зохиогч: mnr.gov.ru

Үйл явдлын өрнөл: РоссияМонголиямежправительственная комиссиямеждународные отношения

Төстэй нийтлэл материалууд

19 арванхоёрдугаар сар 2025 3311

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

19 арваннэгдүгээр сар 2025 587

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

16 зургадугаар сар 2025 458

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

5 зургадугаар сар 2025 461

Монголын иргэд ОХУ руу зорчихдоо шинэ журам мөрдөнө

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн Казахстан, Монгол зэрэг орны иргэдийг энэ сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 3137

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 3023

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2913

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3022

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2965

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 3137

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 4267

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 4300

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 4055

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 4045

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 4074

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3345

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3389

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 4165

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1943

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2350

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5819

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist