Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
2 нэгдүгээр сар 2015 3158

Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Дээрхийн гэгээнтэн Далай лам Дэлхийн III дайны тухай дурьджээ

Зохиогч: АРД

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд РИА Новости агентлагийн сэтгүүлч, Ольга Липич Энэтхэгийн Дели хотноо Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламаас ярилцлага авчээ.

“Би Дэлхийн III дайны бодит аюул занал байгаа гэж бодохгүй байна. Хэн нэгэн цөмийн зэвсэг хэрэглэж зориглох нь юу л бол. Цөмийн пуужин хөөргөх товчлуур дарах эрхтэй солиотон олдоно гэж үү” хэмээн Шинэ оны өмнөхөн РИА Новости агентлагт өгсөн тусгай дугаарын ярилцлагадаа өгүүлжээ.

Тус ярилцлагадаа Дээрхийн гэгээнтэн Далай багш Дэлхийн III дайн болно гэдэгт итгэдэггүй гэдгээ хэлээд дэлхийн геополитикийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд сэтгэлийн хөөрлөө барьж, “өөрийнх”, “хүнийх” гэж ялган хуваадагаа болихыг уриалсан байна.

Дээрхийн гэгээнтний үгээр бол сүүлийн үед хүмүүс цэнхэр гарагаа цөмийн аюул заналаас чөлөөлөхийн тулд цөмийн зэвсэглэлийг хэрхэн хорогдуулах, түүнийг бүрмөсөн устгах тухай илүү их ярьдаг болсон гэнэ.

Түүний хажуугаар зарим нэг улс орнуудын хувьд хоорондын харилцаа нь “үнэхээр хурцдмал” байгааг хүлээн зөвшөөрчээ. “Мөргөлдөөнд татагдан оролцож буй хүмүүс сэтгэлийн хэт хөөрөлд автсан. Бид “өөрийн”, “хүнийх” гэсэн тодорхойгүй саад босго тавьсаар байх юм бол тэд энэ зөрчилдөөнөөс гарч чадахгүй. Сэтгэлийн хэт хөөрөл хүний оюун ухааныг бүрхэж, тэр нь хяналтаас гарвал бид ургуулан бодох дэс дараалалаа алдана. Ингэснээр бид эрүүл ухаанаар сэтгэхээ больж, бүх хүн төрөлхтөний хувь заяа нэг гэдгийг олж харахаа болих юм” хэмээн Буддын шашны тэргүүн хэлсэн ажээ.

Буддизм нь Оросын уламжлалт дөрвөн гол шашны нэг (1741 онд Оросын хатан хаан Елизавета Петровнагийн зарлигаар хүлээн зөвшөөрөгдсөн юм байна) бөгөөд дэлхийн хамгийн эртний шашнуудын нэг билээ. Эдүгээ Орос оронд Буддын шашныг шүтдэг сая гаруй хүн байдаг гэнэ. Орост XVI-XVII зууны үед Буддын шашин хамгийн их тархсан үе агаад сүсэгтнүүд нь гол төлөв Баруун Монголоос хүүн ирсэн халимагууд болон Сибирийн өмнөд хэсгийн буриадууд байсан юм хэмээн РИА Новости онцлон тэмдэглэжээ.

Орос улсад Дээрхийн гэгээн Далай лам цөөн удаа ирж байсан агаад хамгийн сүүлд 2004 онд Халимагт айлчилж байсан юм.

Сүүлийн жилүүдэд Оросын буддистууд өөрсдийн бүс нутагтаа Далай багшийг харна хэмээн найдаж энэ талаар хүсэлт саналаа уламжилж буй боловч Хятадын зүгээс үзүүлж буй эсэргүүцлийн улмаас Дээрхийн гэгээнийг Орост урих асуудал хойшлогдсоор ирсэн билээ. Тэр бүү хэл 2011 оны хавар Дээрхийн гэгээн өөрийгөө “Түвдийн засаглалын эрх мэдлээс” чөлөөлсөн ч Бээжин түүнийг БНХАУ-аас Түвдийг салан тусгаарлах гэж байна хэмээн буруутгасаар байгаа юм.

Орчуулсан Майдар Сосорбарам.

Гэрэл зураг: ria.ru, socionics.org

Үйл явдлын өрнөл: Далай ламярилцлагаДэлхийн III дайн

Төстэй нийтлэл материалууд

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2077

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2011

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2119

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2112

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3385

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3413

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3191

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3221

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3227

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 2737

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 2808

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3622

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1759

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2147

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5300

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist