Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
23 арванхоёрдугаар сар 2014 1825

Жамсран бурханы нэрийг төвдөөс орчуулбал "Эгч дүүс" гэсэн утгатай

Зохиогч: АРД

Жамсран хатуу догшин боловч дотоод сэтгэлийн дайсныг дарахыг эрхэмлэх учир егузэрва нар энэ бурханы бясалгалаар өөрийн сэтгэлийн нисваанисыг дарж бодь сэтгэлийг үүсгэн эрдэм чадлаа хамаг амьтны тусад зориулахыг эрхэмлэдэг билээ. Монголчуудын дунд "Улаан сахиус" хэмээн алдаршсан Жамсран бурханы нэрийг төвдөөс орчуулбал "Эгч дүүс" гэсэн утгатай

Жамсран бурханы дүр байдал: 
           Биеийн өнгө гал мэт бадармал улаан,нүд ба хойд мөрнөөс нь их гал бадарсан, нэг тэргүүнтэй,хоёр мутартай,баруун мутартаа шашны дайсны амин судсыг таслагч зэс илд огторгуйн зүгт далайсан, зүүн мутартаа дайсны уушиг, зүрх барьжээ.

    Мөн зүүн мутрынхаа тохойд нум,сум хавчуулж, гурвалжин улаан дадар бүхий аянгат улаан манжлагат жадыг барьж,хүний шинэхэн зүрх амтархан идэхээр амаа ангайсан,дөрвөн хурц соёо нь ярзайсан,хэл нь хуйларсан,гурван мэлмийтэй, ууртай байдлаар биеэ хураасан, хөмсөг ба хуузнаас нь зэсэн хайлмал урсч гал,оч бадарсан,тэргүүнийх нь үс нь дээшээ боссон,биеийнх нь шар үснээс аянга цахилгаан тас няс буусан, хүний таван хохимойгоор үсээ чимсэн,цус дусалсан тавин толгойгоор эрих хийж хүзүүндээ өлгөсөн,биендээ зэс хөө хуяг,цээжиндээ улаан хив торгон хувцас өмссөн,улаан ямааны арьс ардаа хөдөрсөн, хөлдөө угалзтай улаан гутал өмссөн,баатар хүний дүр байдалтай бөгөөд баруун хөлөө дотогшоо нугалж, зүүн хөлөө гадагшаа жийсэн, бадарсан улаан гал, галт хийн цогц дунд бадрангуй байдлаар оршино.
 
Жамсран бурханы хоёр үйлчин:
        Жамсран бурханы зүүн гар талд Рэгвий лхам хэмээх эмэгтэй үйлчин байх ба биеийн өнгө хөх бараан,нүүр нь улаан, хилэнт төрхтэй,шүдээ ярзайлган,шинэхэн хүүр идэн цэнгэсэн,цус хуралдуулсан гурван нүдээр дайсны зүг ширтсэн, галан хөхөл үсийгдоош намируулсан,тэргүүн ба бүх биеэ алт,шүр,хаш,дун,оюу,чон, номин зэргээр чимсэн,чихэндээ шижир алтан ээмэг зүүсэн,нүүр царай нь догшин ширүүн,баруун мутартаа амь таслах зэс илд дайсанд далайсан, зүүн мутартаа зүрхийг дэлдэх төмөр пүрэв барьж зэтгэрт занасан, хуурай тавин гавлын яс хийгээд могойн ясан чимэгт,хар хивэн өмсгөл хийгээд хүний арьсан малгай өмссөн, хүний мах идэж буй эм хар өтөг/баавгай/ хөлөглөсөн байна.
 
        Жамсран бурханы баруун гар талд Лайхан срогдог хэмээх эм яргачин амаа ангайн, соёо шүдээ ярзайлган, дайсанд агсарсан,биеийн өнгө улаан, нэг толгойтой,тэргүүнийхээ үсээ ар шилэндээ зангидсан,хоёр мутартай,үүнээс баруун мутартаа гурвалжин улаан манжлагат жад далайсан, зүүн мутартаа улаан цалмыг дайсны зүгт орхисон биендээ шүрэн хөө хуяг бүхий хүрэм өмссөн, галзуу цөөвөр чоно  хөлөглөсөн догшин ширүүн дүр байдалтай.
Дээрх Рэгвийлхам,Лайхан срогдог хоёр нь тангараг буурсан ба шашны дайсныг эрж олохоор гурван мянган орныг хэрэн хэсүүчилнэ.Лайхан срогдог нь тангараг доройтсоны сүлдний оронг авах ба Рэгвийлхам нь хорлогчдын амь, амьсгалыг аван үйлдэгч болой.Энэ хоёрын өтөг ба цөөвөр чонон унаа хүлэг нь харанхуй шөнийн цагт ч хамгийг бүрэн харж,орчлонгийн хаана боловч огт төөрөхгүй явж, газар орноор хэрэн хэсэж, гайт дайсан тотгорыг эрж олдог ажээ.
 
Шүтсэний ач тус: 
Саар бүхнийг ялж,сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн ертөнцөөс гэтэлсэн шашныг хамгаалагч,номыг тэтгэгч чойжин жамсран бурхан нь 3 муу сэтгэлийн хороос үүдсэн /бие,хэл, сэтгэл/ ертөнцийн элдэв муу муухай хорлол, дайсан зэтгэр, өвчин зовлон,гай барцад,ад чөтгөр, албин зэргийн аюулаас аливаа амьтныг гэтэлгэх ба тэрхүү хорлох сэтгэлийг номхруулж тонилгодог. Мөн 4 их үйлсийг бүтээдэг.
Үүнд:
1.Амирлуулах үйл /өвчин зовлон,барцад саад зэрэг муу бүхнийг/
2.Дэлгэрүүлэх үйл /нас уртсах,эд буян аривжуулах/
3.Хураах үйл /эд баялаг,эрх мэдэл
4.Хатуугийн үйл /шашны дайсан,тэрсүүд нигүүдийг гэсгээх/

Гэрэл зураг: budda.mn

Зохиогч: budda.mn

Үйл явдлын өрнөл: Жамсран бурханУлаан сахиус

Төстэй нийтлэл материалууд

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2077

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2012

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2119

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2113

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3385

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3413

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3191

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3221

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3227

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 2737

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 2808

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3623

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1760

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2148

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5301

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist