Өнөөдөр Жанрайсэг бурхан ертөнцөд туслах өдөр, энэ өдөр нэгэн ном айлдваас мянган ном айлдсантай адил
Өнөөдөр Жанрайсэг бурхан ертөнцөд туслах өдөр, энэ өдөр нэгэн ном айлдваас мянган ном айлдсантай адил
Аргын тооллын: 2014.12.16, Мягмар гараг
Билгийн тооллын: ТУГЧИН ОДТОЙ, ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Наран ургах шингэх: 08:45-17:05
Үс засуулбал Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Жанрайсэг бурхан ертөнцөд туслах өдөр, энэ өдөр нэгэн ном айлдваас мянган ном айлдсантай адил, энэ биед буян нэмэх өвчин эмгэг арилах сайн өдөр болой. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, бөө, удганы үйл хийх, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.












