Үхэл хуурмаг зүйл буюу хачирхалтай нь үхэл бидний төгсгөл биш бололтой
Эртний андынхаа үхлийн дараагаар Альберт Эйнштэйн "Бессо энэ бяцхан сонин ертөнцөөс надаас түрүүлээд явчихлаа. Энэ бол юу ч биш. Бидэн шиг хүмүүс ...өнгөрсөн, одоо, ирээдүй нь хуурмаг зүйл гэдгийг мэддэг юм" гэж хэлжээ.
Шинэ нотолгоо нь Эйнштэйний зөв байсныг баталжээ - Үхэл бол хуурмаг зүйл юм.
Бидний сонгодог сэтгэлгээ нь хорвоо ертөнцөд обьектив ажиглагч - бие даасан оршихуй байдаг гэдэг итгэл дээр тулгуурласан байдаг. Гэхдээ туршилтуудын урт жагсаалтын үр дүнд нь үүний эсрэг гарч байх юм. Бид амьдралыг карбон болон молекулын хольц үйл явц гэж бодсоор - Бид хэсэг хугацаанд амьдарч, газарт ялзарч дуусдаг.
Бид үхэлд итгэдэг, учир нь бидэнд үхлийн тухай ойлголтыг хар багаас суулгасан байдаг. Бид өөрсдийгөө бие махбодитойгоо холбож үздэг хийгээд бие махбоди үхэж үрэгддэг гэдгийг л мэднэ. Гэхдээ биоцентризм, бүх зүйлсийн талаарх шинэ онол зэрэг нь бидэнд үхэл гэдэг нь эцсийн үйл явдал биш байж магадгүй гэдгийг хэлж өгч байна. Гайхамшигтай нь хэрвээ та амьдрал болон ухамсарыг тэгштгэлд нэмэх юм бол шинжлэх ухааны зарим томоохон таавруудыг тайлбарлаж чадах юм. Жишээлбэл сансар огторгуй бүр материйн зарим хэсгүүд нь ажиглагчаас хамааралтай байдаг нь тодорхой болох болно. Бас байгалийн хууль, хүчнүүд болон ертөнцийн өөрчлөгдөшгүй хүчин зүйлүүд нь амьдралын оршихуйд нарийн тохируулсан мэт байгаа нь ч тодорхой болох буй за.
Бид ой ухаандаа ертөнцийг таниж мэдэх хүртэл бодит байдлыг ойлгох гэсэн оролдлогууд нь юунд ч хүргэж чадахгүй ээ.
Цаг агаарыг аваад үзье л дээ: Чи хөх тэнгэрийг харж байгаа хэдий ч чиний тархины эсүүдийг өөрчилөн тэнгэрийг ногоон эсвэл улаан мэт харагдуулж болно. Чухамдаа багахаан генетикийн инженерчлэлээр бүх улаан зүйлсийг чичирхийлж буй мэт эсвэл ямар нэг чимээ гаргаж буй мэт болгож болно. Гадаа гэгээтэй байхад таны тархины хэлхээсүүдийг өөрчилснөөр гадаа харанхуй байгаа мэт харагдуулж болно. Таньд халуун чийглэг санагдаж байгаа ч халуун орны мэлхийнд болохоор хүйтэн хуурай мэт мэдрэгддэг. Энэ логик нь үндсэндээ бүхий л зүйлст хамаарна. Өөрөөр хэлбэл таны харж буй зүйлс таны ухамсаргүйгээр байхгүй ч байж болох юм.
Мэдээж тархийг чинь хамгаалж буй гавлынхаа ясаар та юу ч олж харж чадахгүй. Таны нүд ертөнц рүү орох хаалга биш. Яг одоо таны харж мэдэрч буй бүхий л зүйлс, бүр таны бие махбоди тархинд чинь явагдаж буй мэдээллийн эргүүлэг юм. Биоцентризмийн онолын үүднээс харах юм бол сансар огторгуй болон цаг хугацаа нь бидний бодож буй шиг хатуу, хүйтэн обьект биш. Гараа хий даллаад үз – тэндээс бүхий зүйлийг авлаа гэж бодоход юу үлдэх бол? Юу ч биш. Үүнтэй адил зүйлс цаг хугацаа болон сансар огторгуйд ч хамаарна. Сансар огторгуй болон цаг хугацаа нь ердөө л бүхий зүйлийг нэгтгэхэд ашигладаг багаж хэрэгсэл юм.
Алдарт хос нүхний туршилтийг бодоод үз. Дэлгэц бэлдээд дунд нь хоёр нүхтэй хаалт байрлуулан электрон буугаар буудахад бөөм яг л сум шиг аль нэг нүх рүү нь нисэн орно.
Гэхдээ хэрвээ чи түүн рүү харахгүй бол яг л давалгаа шиг хоёр нүхрүү нэгэн зэрэг яван орно.Тэгэхээр ямар учраас бөөм таны харсан хараагүйгээс хамааран төлвөө өөрчилж байна вэ? Энгийнээр хариулвал - бодит байдал гэдэг нь таны ухамсартай хамааралтай үйл явц юм.
За одоо Хайсенбергийн алдарт тодорхойгүйн зарчмыг аваад үзье. Хэрвээ хаа нэгтээ бөөмс тал тал тийш ойн үсэрч байдаг ертөнц байдаг гэж үзвэл бид түүний бүхий л хэв шинжийг хэмжиж үзэж чадна.
Гэхдээ та чадахгүй. Тухайлбал бөөмсийн тодорхой байрлал болон хөдөлгөөнийг нэгэн дор та мэдэж чадахгүй. Тэгвэл таны хэмжихээр шийдсэн асуудал яагаад бөөмтэй холбоотой гэж.
Мөн хоорондоо холбогдсон хос бөөмс агшин зуурт галактикийн эсрэг талд яг л орон зай болон цаг хугацаа оршдоггүй юм шиг шилжиж, (оршин байж) чадах уу? Дахин энгийнээр хариулахад: тэд зүгээр ч нэг "тэнд оршин байгаа" юм биш харин орон зай болон цаг хугацаа нь бидний оюун ухааны хэрэгсэл төдий л учраас тэгэж байгаа юм.
Үхэл нь цаг хугацаагүй, орон зайгүй, ертөнцөд оршидоггүй билээ. Мөнх нас гэдэг нь цаг хугацаа дундахь дуусашгүй зүйл гэсэн үг биш харин цаг хугацаанаас бүхэлдээ ангид оршдог юм.
Author: Robert Lanza












