Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
24 арванхоёрдугаар сар 2014 1768

Гентехникийн боломжууд болон эрсдлүүд, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн

Зохиогч: М.Азжаргал

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд газар тариалангийн салбарт технологийн боломжууд эрс сайжирсан. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүний салбар дахь гентехник нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тодорхой өсөлтийг бий болгосон үнэн.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээр дэлхийн өлсгөлөнг ялан дийлэх боломжтой. Гентехникийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний тариалалт зогсолтгүй урагшилвал ихээхэн сайшаалтай зүйл болно гэж үзэх ёстой байсан байх. Гэвч энэ нь тийм биш юм: “Генийн өөрчлөлттэй хүнс” гэх энэхүү сэдэв нь ихээхэн маргаантай сэдэв билээ. Германд л гэхэд сүүлийн үеийн санал асуулгаар нийт иргэдийн 70 гаруй хувь нь энэхүү “Генийн өөрчлөлттэй хүнс”-ийг зөвшөөрөхгүй байгаа юм. Ухаантнууд гентехникээс татгалздаг. Гэвч "Гентехник" гэж чухам юу юм бэ? Хүн төрөлхтөний хувьд энэ нь хараал уу эсвэл ерөөл үү? Үүний боломжууд болон эрсдлүүдийг хэрхэн дүгнэх вэ?

Гентехникийг дэмжигчдийн хэлж буйгаар гентехник бол олон салбарт ирээдүйтэй аж.

Үүнтэй санал нийлэх гол нотолгоо бол гентехникийн тусламжтайгаар дэлхий дээрхи өлсгөлөнг даван туулж чадах юм. Учир нь гентехникийн тусламжтайгаар ургацыг нэмэгдүүлж, хүмүүсийг илүү их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнээр хангана. Жишээлбэл: Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн бүсүүдийг гэх мэт.

Дараагийн чухал нотолгоо бол гентехнологийн тусламжтайгаар хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулах боломжтой. Ингэснээр хурцадмал байдалд байгаа өлсгөлөнд нэрвэгдсэн бүсүүдийн хүн ардад учрах хоол хүнсний хомсдолоос шалтгаалсан элдэв өвчинөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Жишээлбэл шинэ будааны сортын нээлтийг дурьдаж болно. Алтанбудаа гэж нэрлэдэг энэхүү будааны сорт нь генийн өөрчлөлттэй будааны сорт бөгөөд уламжлалт будааны сортоос А амин дэмээр хэд дахин их юм.

Гентехникийг өмгөөлөгчид эрүүл мэндийн сэдэвтэй холбогдуулж дараах нотолгоог дурьддаг. Тэд нийт айдас болгоомжлолын эсрэг гентехникийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж үздэг бөгөөд энэ нь эсрэгээрээ байдаг. Учир нь гентехникээр тухайлбал ургамлаас харшил үүсгэгч бодисыг салгаж авах боломжтой ба энэхүү боломж дээр тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний харшилаас болж шаналж байгаа олон сая хүнд туслаж болно. Жишээлбэл энэ талаар будааны сорт дээр зохих судалгаа хийгдсэн байдаг. Стерлинг хэмээх харшилыг бүрэн арилгаж чадсан будаа амьтны тэжээлийн зориулалттай хэрэглэгддэг бөгөөд хүмүүсийг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Энэ нь ген судлаачдыг хариуцлагаа ухамсарлахыг  шаардаж байна.

Мөн байгалийн системд аюулгүй гэх нотолгоог гентехникийг дэмжигчид ахин дахин ярьдаг. Генийн өөрчлөлттэй хүнсээр мэргэшсэн эрдэмтэд болон газар тариаланчид тариалалтын арга барилын томоохон аюулгүй байдлыг тодотгодог бөгөөд генийн өөрчлөлтөөс болгоомжилдог шүүмжлэгчдийн нэг нь ч үүнээс айхгүй байгаа юм. Юу вэ гэхлээр генийн өөрчлөлттэй DNA ургамлын тоос дэгдэлтээр зэргэлдээ байгаа тариалангийн талбай руу нүүж өөр ургамлуудад генийн өөрчлөлт үүсгэх боломжгүй гэж хэдэн мянган удаа мэтгэлцэж байна. Макс-Планк-Институтийн туршилтын талбайнуудын жишээ Генийн талбайн хяналт болон хамгаалалт асар их байх ёстой гэдгийг харуулж байна. Жишээлбэл энгийн тариалсан импортын ургамлаас илүү генийн өөрчлөлттэй ургамлуудыг  маш хатуу чанга хянаж шалгагддаг. Үүнээс гадна аюулгүй байдалыг байнга нэмэгдүүлдэг, ингэснээрээ шинэ технологийн хор уршгаас урьдчилан сэргийлж чадна.

Гентехникийн эсрэг чухал нотолгоо бол яг үнэндээ гентехникийн тусламжтайгаар гуравдах ертөнцийн өлсгөлөнг ялан дийлж чадахгүй. Учир нь үүгээр шинэ хараат байдал үүсэх болно. Буурай орнуудын хүмүүс биш харин ч чинээлэг аж үйлдвэржсэн орнуудын томоохон компаниуд шинэ технологиор далимдуулан мөнгө завшина. Тэрхүү Терминатор-Технологиор ургамлыг ариутгаж мөн тариа тариалалт маш их багасах ба ингэснээр уламжлалт будаа тариалалтын орон болох Энэтхэг улирал болгон шинэ тарианы үрийг өндөр үнээр худалдан авахаас өөр аргагүй болж шахагдана. Харин ихэнхи тариаланчид санхүүгийн хувьд боломжгүй, тэр тусмаа компаниуд монопол байр сууриа ашиглаж үнийг тогтооно. Технологийн дэвшилээс хамаараад өлсгөлөнгийн асуудал шийдэгдэхгүй харин ч эсрэгээрээ илүү хурцадна. Учир нь ихэнхи тариаланчид буулт хийж шахагдана. Ийм учраас Энэтхэгт будааны тариалалт буцаад хэвэндээ орно.

Тарианы үр үйлдвэрлэгч компаниудын бүхий л нотолгооны эсрэг генийн хуурмаг хүнсний бүтээгдэхүүн гуравдагч ертөнцийн хоол хүнсний хомсдолыг бүрэн арилгахгүй. Учир нь хоол хүнсний чанар яг үнэн хэрэгтээ нэмэгдээгүй. Өнөөх маш их магтаад байдаг сэрүүн цэцэг болон буурцаг нэмж хийсэн алтан будаа сайжирсан хэдий ч ингэснээр амин дэм А үүсгэх боломжтой бөгөөд энэхүү амин дэмийн хангамж олширно. Гэхдээ онцгой тохиолдолд генийн хуурмаг бүтээгдэхүүн алтан будаа шиг илүү нуун далдалдаг. Жишээлбэл санхүүгийн дэмжлэг – боломжийн үнээр жимс ногоотой зохистой хоол хүнс болон янз бүрийн мах эсвэл загас зэрэг нь уг нь илүү сайн сонголт байлтай.

Гентехникийн эсрэг олон баримтууд байдаг бөгөөд генийн хуурмаг хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндийн хувьд яагаад ч хал балгүй биш харин ч эрүүл мэндэд хор хөнөөлтэй юм. Харь DNA болон антибиотект тэсвэртэй генүүд дунд болон урт хугацааны туршид хүний биеийг гэмтээж болно. Үүгээр зогсохгүй  тэр байтугай хүний удамшлын бүтцийг өөрчилдөг бөгөөд үүнийг урьдаас тооцоолох аргагүй. Ямар ч урт хугацааны судалгаагүй хал балгүй гэдгийг тогтоогоогүй учир генийн хуурмаг хүнсний бүтээгдэхүүнийг хуулиар хориглох ёстой байсан.

Гентехникийн эсрэг гол нотолгоо бол ёс зүйн асуудал юм. Хүмүүс байгалийн дотоод үйл явцад халдах ёсгүй. Эцэст нь хэлэхэд байгалийн системд учрах үр нөлөө одоогоор тодорхойгүй бөгөөд аюултай ч байж болзошгүй бөгөөд байгалийн системийн хариу үйлдэлийг тааж тааварлахын аргагүй бөгөөд буцааж болохооргүй үр дагавар ч гарч болох юм. Үр дагавар нь урьдчилан тооцоолох аргагүй учраас аюулгүй байдал алдагдаж гентехник мэтийн техник ямар ч хэрэггүй болно. Мөн үүнтэй холбогдоод эдийн засгийн хэрэглээ ямар ч баталгаагүй болно.

Эцэст нь хэлэхэд гентехникийн давуу талаас илүүтэйгээр цаашид учирч болох эрсдлүүдийг нь голчилж үзэх ёстой. Ёс зүйн хүчин зүйл бидний үйл ажиллагааг удирдаж, нэн тэргүүнд эдийн засгийн ашгийг тавих ёсгүй. Эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй, хал палгүй гэсэн тодорхой урт хугацааны судалгаа байхгүй учраас гентехникээс татгалзах ёстой. Энэ бүгдээс харахад гентехник адислал гэхээсээ илүүтэйгээр хараал гэж дүгнэхээр байна.

Гэрэл зураг: blogspot.com

Үйл явдлын өрнөл: гентехникгенийн өөрчлөлтхор хөнөөлашиг тус

Төстэй нийтлэл материалууд

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2750

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2614

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2520

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2628

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2601

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2750

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3876

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3913

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3669

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3672

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3693

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist