Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
30 арванхоёрдугаар сар 2014 1590

Монголчуудын Өндөр ээж

Зохиогч: Евгений Хамаганов

Өүлэн эх, Бөртэ үжин, Мандухай цэцэн хатан, Ану хатан гээд монголын түүхэнд нэрээ үлдээсэн бүсгүйчүүд олон. Тэдний дундаас Сорхутани-бэхи хатны түүх онцгой ялгардаг.

Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцсон Батцэцэг Сорхутанигийн бүжиг хийсэн нь тохиолдлын зүйл биш юм. Монголын түүхэнд ер нь эмэгтэй хүн чухал байр суурь эзэлж ирсэн байдаг. Монгол эмэгтэйчүүд хэзээ ч эзэрхэг дарамтанд байгаагүй. Ноёд, хаад олон эхнэртэй байх тохиодол бий ч эрх ямба, байр сууриа хадгалсаар ирсэн:. жишээлбэл, Чингис хааны дөрөвдүгээр хатан Хулан, өөрийн онцлог, дайчин чанараараа ялгарч, зарим үед Бөртэ үжингээс давж гардаг байсан нь түүхэнд бий. Мандуухай цэцэн хатан гэхэд л өөрийн нөхөр, Даян хаан Батмөнхийг багаас нь өсгөн хүмүүжүүлж, дайн тулаанд дагуулан явдаг байсан.

Сорхутани –хатны хувьд Их Монгол улсын хаад болох Мөнх, Хубулай хоёрыг, мөн Хүлэгү, Ариг бөх нарыг төрүүлэн өсгөсөн өндөр ээж. Хэрэйдийн ван хан Тоорилын бага дүү болох Жах-Гамбын охин тэрбээр Чингис хаан хэрэйдүүдийг дарсны дараа хааны бага хүү Тулуйд хүүхдээрээ байхад нь эхнэр болон очсон юм. Ийм уламжлал тэр үеийн монголчуудад бас бий болоод удсан байж.

1232 онд Тулуй хааныг нас барахад түүний ах Өгөөдэй Тулуйн улсын бүх эрх мэдлийг Сорхутанид шилжүүлэх зарлиг буулгажээ. Тулуй хүүхдүүд ихэд хайртай байсан Өгөөдэй хаан Сорхутани хатныг “хорвоо дээрх хамгийн ухаант эмэгтэй” хэмээн онцолсон нь бий.

Персийн түүхч Рашид Ад-дин түүнийг Өүлэн эхтэй зүйрлэн бичсэн байдаг. Хоёул нөхрөө нас барсны дараа хүүхдүүдээ ганцаараа өсгөж, аугаа түүхийг бүтээх хүмүүсийг өсгөн хүмүүжүүлсэн юм.  Персийн түүхчийн бичснээр, Сорхутани хатан нэг зүйл дээр Өүлэн эхээс илүү хатуу байж чаджээ. Өүлэн эх сүүлд нөхөрт гарсан байдаг бол, өөрийн хүү Гүег хаанд эхнэр болгон өгөх гэсэн Өгөөдэй хааны зарлигийг эсэргүүцэн давж гарсан юм.

1246 онд хаан ширээнд сууж байхдаа Гүег хаан олон нийтийн өмнө Сорхутани хатныг магтан сайшааж, хаан ширээ эзгүйрсэн он жилүүдэд /1242-1246/ Сорхутани болон түүний хөвгүүд Их засаг хуулиа дээдэлж, тусгаарлах бодлогоос зайлсхийж ирсэн хэмээжээ. Тэгээд хааны нэрийн өмнөөс олон түмэнд бэлэг түгээх эрхэм үүргийг Сорхутанид өгсөн байдаг.

Энэ үед Сорхутани хатан түр хугацаанд хааны эрх мэдлийг хэрэгжүүлж, төрийн хэргийг удирдаж байсан юм.

1248 оны хавар Гүюг хаан их цэргээ дагуулж Ижил мөрнийг /Волга/ зорьжээ. Ижил мөрний эргийн уур амьсгал түүний эрүүл мэндэд тустай хэмээн шалтагласан боловч өөрийн өрсөлдөгч Бат хааны эсрэг босохоор явж буйг Сорхутани хатан гадарлаж, Бат хааныг нууцаар сэрэмжлүүлж амжсан гэнэ. Гүюг хаан Самаркандад насан өөд болоход оршуулгын ажилд нь зориулж Бат хаан, Сорхутани-бэхи нар үнэт торго, эд зүйлс илгээсэн аж. Үүний дараа алтан ургийн ахмад нь болж үлдсэн Бат хаан руу өөрийн хүү Мөнхийг явуулж Их Монгол улсын хаан ширээнд заларахыг хүсчээ. Гэвч Бат хаан Алтан ордны улсдаа үлдэхийг илүүд үзэж, Мөнхийг хаан ширээнд суулгахыг захижээ. Шинэ хааныг эсэргүүцсэн Өгөөдэй, Цагаадай нарын удмын зарим хүмүүс 1252 онд цаазаар авахуулжээ. Сорхутани хатан 1252 оны хавар нас барсан ба өөрөө христийн шашинтай байсан Сорхутани мусульман шашинтуудыг ч өмгөөлөн, ивээдэг байсан гэдэг.

Орчуулсан Б.Наранбаатар

Орос хэл дээр: http://asiarussia.ru/persons/5544/

Үйл явдлын өрнөл: СорхутаниӨндөр ээжмонголчууд

Төстэй нийтлэл материалууд

30 нэгдүгээр сар 2015 3439

Их Монголын Их Гуниг хэмээх төгсгөлийн бүлэг... Ар Монголдоо хурга болж төрөөд, ирэг болж идүүлэх сэн...

Монгол Улсын зохиолч, сэтгүүлч Б. Занданхүүгийн бичсэн нийтлэл, тэмдэглэлүүдийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр уншигч та бүхэндээ танилцуулах болсондоо баяртай байна...

13 нэгдүгээр сар 2015 2997

Ар Монголдоо хурга болж төрөөд, ирэг болж идүүлэх сэн...

Монгол Улсын зохиолч, сэтгүүлч Б. Занданхүүгийн бичсэн нийтлэл, тэмдэглэлүүдийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр уншигч та бүхэндээ танилцуулах болсондоо баяртай байна...

5 нэгдүгээр сар 2015 2538

Хятадууд монголчуудын түвд хэлээр бичигдсэн ном, судар цуглуулж эхэллээ

Хятадууд монголчуудын түвд хэлээр бичсэн бүтээлүүдээр номын сан байгуулах гэнэ...

23 арванхоёрдугаар сар 2014 1965

Яагаад үндэсний хэл бичигээрээ унших нь монголчуудын хувьд толгойны өвчин болоод байна вэ?

Монгол хэл бичигт гарсан эдгээр өөрчлөлтүүд нь ард түмний хүслээр бус улс төр болон хөрш зэргэлдээ улсуудын нөлөөнөөс болж үүссэн билээ

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 3151

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 3037

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2926

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3035

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2979

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 3151

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 4280

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 4309

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 4068

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 4056

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 4084

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3350

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3394

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 4171

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1950

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2356

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5823

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist