Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
26 арванхоёрдугаар сар 2014 1304

Ольга Жигмитова: Энэ л миний сэтгэлд амьдрах, амьсгалах бүр нисэн дүүлэх урам зориг хайрладаг

Зохиогч: АРД

Тэрээр ярилцлагын асуултад удтал хариу өгөөгүйдээ уучлал гуйв. Тэрээр хүүхдийнхээ нэг насны ойн баяр, бас дээр нь ажил гээд бас л завгүй байжээ.
Түүнийг Буриадын Нетребко, шуугиан таригч гэх мэтээр нэр цол өгч, хувийнх нь амьдралын тухай, дуу хоолой бас юу өмссөн зүүсэн талаар ам уралдан ярьцгаадаг... Зарим нь атаархаж, нөгөө хэсэг нь бишрэн шүтдэг юм. Тэглээ гээд яахав дээ тэр бол гялалзсан, авъяаслаг, олонд нэртэй, хүмүүсийн хайрыг булаасан бас хоёр хүүхдийн ээж бүсгүй юм. Ингээд АРД сайтаас Буриадын дуурийн дуучин Ольга Жигмитоватай хийсэн ярилцлагыг хүргэе.

-Та Буриадын соёл урлагийг хэрхэн дүгнэхсэн бол? Би таныг хэдэн жилийн өмнө өөрийнхөө анхны концертыг тавихдаа зохион байгуулалт байдаггүйд нь ихэд гайхаж байсныг чинь санаж байна л даа.

-Буриадын соёл урлагт сонирхолтой зүйлс багагүй болжээ. Энэ мэдээж баярлуулж байна л даа. Зохион байгуулалтын асуудал тааруухан ч энэ бол хамгийн гол нь хүмүүсийн ухамсарт байгаа юм шүү дээ. Хариуцлага, өөрийнхөө ажил үүргийг ойлгосон байдал, бүгдийгээ зориулах сэтгэл мөн амласан хэлсэндээ хүрдэг байх зэрэг. Өөрийнхөө бие даасан, гоцлол концерт болох “Би амьдарч, амьсгалж бас нисэж байна” концертынхоо бэлтгэл ажлын үеэр нэг бус удаа “За, за хийнэ, бүх юм супер болно” хэмээн гоё амладаг хүмүүстэй учирч байсан ч эцсийн бүлэгт тэд сайхан ярьж амлаж байсан шигээ бус харин ажлаа гүйцэтгэж чадаагүйгээ хаацайлах мянган шалтгаан олж чаддаг л хүмүүс байсан. Ажил гэдэг цаасан дээр гэрээний шаардлагатай хэдэн гарын үсэг цуглуулах явдал гэж бодож байна уу.. Тийм бол сайхнаа. Нөгөө талаас бүрэн хариуцлага, итгэлцэл гэдэг бол болж буй үйл хэрэгт хүн үнэн сэтгэлээсээ бүр дурлан байж хийхэд бий болдог зүйл. Энэ бол миний хувьд амьдралын хамгийн гол зүйл, бүх зүйлд чин сэтгэлээсээ бас Хайрлаж дурлан хандах хандлага.

-Улаан-Үдэд дуурийн дуучин, бүжгэн жүжгийн бүжигчид амь зуухад бэрх болов уу?

-Ямар ч тохиолдолд би амьжиргаанаас болж цөхрөхгүй. Магадгүй Бурхан надад үнэнийг, хүмүүс хувирамтгай байдаг гэсэн тэр үнэнийг зориуд харуулсан байж болно. Гэвч тийм ч амархан хэлчих зүйл бас биш. Миний ойр дотныхон, найз нөхөд, хайртай хань минь бас үнэлж баршгүй багшийн минь дэмжлэг надад байдаг. Би энэ концертыг тавихад тусалсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж явдаг юм. Би Бурхан намайг хүнд хэцүү цаг үед орхихгүй гэдэгт дандаа итгэж байсан одоо ч итгэсээр байгаа. Тэр надад ийм үед санаа оноо, боломж хайрладаг юм. Энэ л чухал.

Мэдээж манай болон Оросын бусад театрын жүжигчдийн амь зуух нөхцөл хэцүү. Гэвч ганц юманд итгэлтэй байдаг. Тэр нь манай уншлага, итгэл бишрэл юм даа. Бидний үзэж харж, сонсож байгаа биднийг тойрон хүрээлж буй энэ ертөнц. Дэлхий ертөнц сайхан болох ёстой, өөрчлөгдөх хэрэгтэй, цэвэршиж байх жамтай. Хаанаас цэцэн ухаан авах вэ? Хаанаас хүч тэнхээгээ олж болох бол? Хаанаас тэсвэр тэвчээр, даруу зан сурч болохсон бол?

Хөлс хөдөлмөр өөрсдөө өөрчлөгдөж, оюун санааны хувьд өсөн дэвжиж, өөрийнхөө ажил мэргэжилд гэрэл гэгээ, баяр баясгалан шингээсэн тохиолдолд л үнэлэгддэг юм.

Би эд баялаг бий болох их цалин хөлс авах талаар ярьж байгаа юм биш шүү. Харин ард түмэн рүү жинхэнээсээ, үнэн сэтгэлээсээ хүрч ирсэн тохиололд Бурхан боломж, санаа оноо болон урлагийн өндөр амжилтаар мялаадаг юм. Би үүнд л итгэдэг. Намайг гэнэн энэ тэр гэж магадгүй. Гэхдээ энэ бодол санаа л миний сэтгэлд амьдрах, амьсгалах бүр нисэн дүүлэх урам зориг хайрладаг.

-Та Буриадын дуурийн театрт саяхан болсон хэргийн талаар юу гэж бодож байна вэ? Яагаад соёл урлагийн хүмүүс бие биерүүгээ нударга далайн дайрцгаасан юм бол?

-Яаж ч дүгнэхгүй байгаа. Би тэнд байгаагүй, өөрийн нүдээр хараагүй болохоор яаж дүгнэнэ гэж. Харин дараа нь нэгэн болсон явдлыг тухай бодож байлаа. Тэгэхэд “Кармен” дуурь дээр ажиллаж, хотод реклам түгээх гэж байлаа л даа. Энэ бол намайг дөнгөж театрт ороод анх удаа Кармений хэсгээс дуулах гэж байсан үе л дээ. Тэр үед үзэгчдийг цуглуулах үнэхээр хүнд байсан. Ердөө 10-хан үзэгч ирсэн шүү.

Би тэгэхэд зар сурталчилгаа хариуцсан эмэгтэйд ажлаа муу зохион байгуулсан гэж хатуу сануулга өгсөн юм. Гэтэл тэр хүн бүхнийг өөр дээрээ тусгаж аваад дээш нь гомдол бичсэн байсан. Би түүнийг зодож, цохисон гэж бичсэн байсан шүү бүр.

Удирдлага надаас тайлбар шаардсан даа. Би мэдээж түүний биед ямар ч цохиурын ул мөр байхгүй учир эргүүлээд эмнэлэгийн тодорхойлолт үзүүлэхийг хүссэн юм. Яагаад гэвэл хэн ч түүнийг цохиж авах гээгүй ш дээ. Энэ тун их инээдтэй хэрэг. Гэхдээ хүмүүс бүгдийг толгойг нь уруу харуулж чаддаг л байхгүй юу. Зүгээр л ажлаа үнэн сэтгэлээсээ сайн хийх хэрэгтэй. Харин тэр театрт зодоон болсон эсэхэд гол нь байгаа юм биш. Бидний үйл хэрэг цаашаа үргэлжлэн хөгжиж байгаа, үнэн сэтгэлээсээ л хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Та Буриадад урлагийг ивээн тэтгэх явдлын талаар юу гэхсэн бол?

-Ивээн тэтгэх явдал тааруухан байгаа шүү. Нэгэн цагт Урлаг дээшээ гарч, Урлаг мөнгөтэй болох л байх. Энэ өөрчлөлтийг хийхэд хийх ажил маш их байгаа. Хамгийн түрүүнд Оюун санааны хөдөлмөр. Үүний тухай мэддэг, мэдэрдэг хүн бол намайг заавал ойлгох ёстой.

Өдөр бүр унтаж, сэрэхийн хооронд би төлөвлөгөө зохиодоггүй бас хоосон мөрөөддөггүй. Хийх юм их байна. Харин би шударга, сайн сайхан бүхний төлөө ажил хэрэг, бодол сэтгэлээ зориулах хүч хайрлахыг Бурханаас маш их хүсч байна. Хэрэггүй чиг зүг бус харин хэрэгтэй ажил хэрэг өгөхийг дандаа гуйдаг. Саяхан даа манай театрын удирдаач В.Волчанецкий надад Перголзи, Вивальди хоёрын хуучны сүнслэг дуунаас дуулах санал тавьсан шүү.

Хэзээ ч билээ маэстро Волчанецкийтэй манай театрт эгшиглэж болох тийм хөгжмийн тухай ярилцаж байсан минь санаанд орж байна. Энэ тун сайхан гэгээлэг хэрэг. Магадгүй Бурханы ачаар миний сэтгэл оюун бүхний тухай, хүний оюун ухаан хүрч очихыг хүсдэг тэр нэгэн хязгаар, нинжин сэтгэл, хүмүүсийн хайр дурлалын тухай тийм өндөр түвшиний дуу дуулахад бэлэн болсон байж болох юм. В.Волчанецкийн гаргасан саналд үнэхээр талархаж байна. Бид бүгдээрээ, найрал дуу, найрал хөгжим, гоцлол дуулаачид, найруулагч за тэгээд зар сурталчилгааны албаныхантайгаа хамтаар нөхөрсөгөөр нэг нэгийнхээ гараас атган энэ Бурханы дуу хөгжмийг эгшиглүүлнэ гэдэгт итгэхийг маш их хүсч байна даа. Ийм дуу хөгжим, төслийг зүрх сэтгэлгүй хийх юм бол нүгэл болно.. мөн мэргэжлийн бус үүднээс хандсан хэрэг болох биз. Бусад санаа оноо, төслийн талаар одоохондоо дэлгэж яримааргүй байна. Ийм зүйлс их байгаа, харин хамгийн гол нь хөдөлмөрлөж л байна даа.

Үнэндээ жүжигчид Урлагийг авч явдаг гэж боддог тэгээд ч бидний үүрэг бол Урлагийг нэр төртэйгөөр, гэгээлэг авч явах юм. Мөн нэг зүйл хэлэхэд дуучин хүн тайзан дээр согтууруулах ундаа ууж гарах, үүнийгээ өөрийгөө чөлөөлж байна, илүү чөлөөтэй болно гэдэгтэй би ил цагаан дургуй гэдгээ хэлдэг. Эрх чөлөөг хуурна гэдэг бол Урлагийг хуурч буйтай агаар нэг. Би дэлхий дээр Ертөнцийн Урлаг хаанчлах цаг ирнэ гэдэгт итгэж, сүсэглэж мөргөдөг. Бид үүнийг хүсч байгаа эсвэл үл хүсч байгаа зэргээс үл шалтгаалан үнэхээр ЖИНХЭНЭ, АГУУ ИХ ГОО САЙХАНД хүрэх л болно.

-Та хоёр сайхан үрийн ээж. Ажил, ээжийн үүрэг хоёроо яаж хослуулж байна даа?

-Аж амьдрал, гэр бүл болон уран бүтээлээ хослуулах нь одоо миний үүрэг)))) Хэн ч надаас эмэгтэй хүн байх эрхийг булаагаагүй, энэ бол нэгдүгээрт. Миний гол мэдрэмж бол дэлхийн бус агуу их Хайр дурлалын тухай маш их хүсэл мөрөөдөл. Нөхөр, хүүхдүүд минь миний амьдралын хамгийн том баяр баясгалан бас уран бүтээлийн онгод! Бас нэг баярт мэдээ бол миний эцэг, эх Таксимогоос Улаан-Үдэд ирсэн явдал. Тэгэхээр миний хайрт ээж, аав хоёр минь өөрийнхөө зээ нартай байнга уулзаж байх болно гэсэн үг. Бас тэд маань манай нарлаг Буриадын Улаан-Үдийн театрт морилох нь бас мэдээж.

-Итгэл бишрэл таны  амьдралд багагүй байр суурь эзэлдэг бололтой. Та саяхан хүүхдийнхээ нэг ой хүрсний баярыг хийсэн гэсэн?

-Тиймээ нэг ойн баяр нь гайхалтай болсон. Гэгээлэг. Учир нь төрөл төрөгсөд маань нэг дор цуглах шалтаг болсон гэх үү дээ. Одоо ажлын төлөвлөгөө маш шахуу болсон үе шүү дээ. Төрөл төрөгсдөөрөө айлчлах, тэднийгээ гэртээ урих боломж олдохгүй байлаа. Хүүхдүүд хөгжилдөөд л, би өөрөө “Жигүүр” хамтлагтай дуулсан гэж байгаа. Мөн хамтлагийн гоцлол дуучин Валерий Бучимов болон Абида Лыгдынов хоёртой хамтарч дууллаа. Том охин Дари маань хамтлагтай хамт бөмбөрдсөн. Бараг л мэргэжлийн гэж болохоор байлаа.

Будын анхны нэг насны ойн баярыг бид буриад ёс заншлаар хийсэн юм. Харин Дарийн хувьд нам гүмхэн өнгөрсөн дөө. Хамгийн гол нь хүүхэд баярын гол эзэн нь гэдгээ мэдрэх нь чухал. Буда, Дари хоёр энэ бол тэдний баяр гэдгийг ойлгож байсан.

Орос хэлнээс хөрвүүлсэн Майдар Сосорбарам

Орос хэл дээр:http://asiarussia.ru/persons/5500/

Гэрэл зураг: dobroim.ru

Үйл явдлын өрнөл: Буриадурлагдуурьдуучинитгэл бишрэлхүүхдүүд

Төстэй нийтлэл материалууд

25 есдүгээр сар 2015 1383

Буриадаас Монголд байгаа ах дүүсээ хайж байна!!!

Тэрбээр өөрийнхөө гэр бүлийн эртний нэгэн түүхийг ярьж өгсөн байна.

12 хоёрдугаар сар 2015 2753

Буриадад дөнгөж төрсөн хүүхдээ амьсгалыг нь боогдуулан хөнөөсөн эх ямар үндэстэн бэ?

Буриадад нэгэн эх дөнгөж төрсөн хүүхдийнхээ амьсгалыг боон хөнөөжээ

15 нэгдүгээр сар 2015 1427

Улаан-Үд хотын захиргаа Монголын жуулчлалын компаниудыг урьж байна

Монгол компаниудыг Улаан-Үд урьж байгаа юм байна.

7 нэгдүгээр сар 2015 1902

2014 онд гоо бүсгүйн тэмцээнүүдэд Буриадыг төлөөлсөн буриад-монгол гоо бүсгүйчүүд

Гоо бүсгүйн тэмцээнд Буриад орноо төлөөлсөн буриад-монгол бүсгүйчүүд

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 3151

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 3037

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2926

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3034

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2979

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 3151

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 4280

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 4309

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 4068

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 4056

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 4084

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3350

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3394

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 4171

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1950

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2356

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5823

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist