Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
16 арванхоёрдугаар сар 2014 1769

ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй”

Зохиогч: АРД

Энэ сарын 15-нд Оросын улсын албан ёсны суваг болох ОРТ-ын Нэгдүгээр сувгаар “Жить здорово” буюу “Эрүүл амьдрахуй” нэвтрүүлгээр телевизийн хөтлөгчид хаяанд ирээд байгаа шинэ жилийн баярыг хэрхэн нанчилдаж өнгөрөөх тухай чухал сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Олон хүний хувьд цочирдмоор нь гэв гэнэт  эмч нарын зөвлөгөөн дотор арьс өнгөний үзэл илт ханхалж эхэлсэн юм. ОХУ-ын Эрүүгийн хуулиар бол ийм тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэх ёстой ч Оросын үндэсний хэмжээний телесувгуудаар ийм яриа хөөрөө байнга гардаг билээ...

Энэ удаагийн ард түмний дунд алдартай “Нэгдүгээр сувгийн” ээлжит нэвтрүүлгийн дугаар шинэ оныг хэрхэн “эрүүл” угтах тухай байсан юм. Энэ нь теле хөтлөгч нар согтууруулах ундааг хэрхэн “аюулгүй” хэрэглэх талаар хийсэн нэвтрүүлгийн анхных ч биш юм. Оросын удаан үргэлжилдэг энэ баярын хувьд энэ нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг. Гэхдээ энэ удаа “Эрүүл амьдрахуй” нэвтүүлэг энэ сэдвийг ер бусын тулгамдсан асуудал болгож орхилоо. Энэ нэвтрүүлгийн сэдэв нь “Хэнтэй уух хэрэггүй вэ” гэсэн агуулгатай. Тэгээд хөтлөгчид энэ тухайд  хүмүүсийн арьс өнгөний хувьд  өөрсдийн “судалгааг” хийж, согтууруулах ундаа ямар арьстны хувьд яаж нөлөөлдөг тухай хөөрөлдлөө.

Энэ нэвтрүүлгийн хөтлөгч Елена Малышевагийн хэлсэн үгийг арьс өнгөний үзэлтнийх гэж хэлж болох уу? За энэ 12 дугаар сарын 15-ны “Эрүүл амьдрахуй” нэвтрүүлгийн, “Хэнтэй уух хэрэггүй вэ” гэсэн сэдвээр хийсэн дугаарийнх нь ОРТ-ын “Нэгдүгээр сувгаар” гарсан бичлэг байна:

Энд бараг арга барсан “ард түмний” болон “ази маягийн” нэг сэтгэгдэл нийтийн сүлжээнд байна:

“Орос хүнийг хэн нэгэнтэй битгий уу гэж ятгах нь орос хүн зөвхөн “хамгийн сүүлчийн” хүнтэй уухгүй гэсэн үг гэдгийг Малышева бараг мэдэж байгаа биз. Энэ нь тоохгүй хандаж байгаа сүүлчийн шатны хэлбэр. Жишээ нь алдартай хэлц “Уухгүй байна гэдэг бол ховлоно гэсэн үг” гэж байдаг даа... Би Малышеьагийн нүдэнд үзэн ядалт, уур хилэн байгааг мэдэрсэн. Узбекуудыг доромжилж байна. Тэдний тохуурхаж аваад: “би бол тэдэнтэй уухгүй” гэх... Бас нэг зүйлийг тэмдэглэхэд орос соёлоор бол хэн нэгэнтэй хундага тулгана гэдэг бол анд нөхөд болж байна гэсэн үг шүү дээ... Эхлээд Малышева нэгэн узбекийг гаргаж ирээд хэнтэй уухгүй вэ хэмээн асууж байна. Узбекийн хувьд номер нэг “дайсан” нь цагаачлалын алба болон цагдаа болж таарлаа. Дараахан нь Малышева шуудхан “тавган нүүртэй, онигор нүдтэнгүүд” хэмээн хээв нэг хэлдэг байгаа. Тэр яагаад ингэж доромжилж байгаа юм бэ? Ядаж тэрээр ази хүмүүс гэж болох доо уг нь. Хэн ч монголжуу царай төрхийг мэддэггүй юм шиг ази хүмүүсийн гэрэл зураг үзүүлж байнаа.

Энэ нэвтрүүлэг монголжуу арьстнуудыг жигшин зэвүүцэж, үзэн ядсан нууц санаа агуулсан нь тодорхой байна. Гэхдээ энэ бол улсын төв сувгуудаар ийм хандлага гаргаж байгаа анхны тохиолдол бас биш. Одоо бүр Нэгдүгээр суваг ийм үзүүлбэр гаргах боллоо. Миний мэдэхээр Малышева Төрийн Думын гишүүн байсан. Эдүгээ бүр эмээ болсон шүү дээ. Тэгэхээр түүний ач гуч нарын хувьд бүх азичууд “тавган нүүртэй, жартгар нүдтэнгүүд” болох юм биз дээ. Ямар ч тохиолдолд хамт ууж болохгүй хүмүүс. За иймэрхүү л амьдарцгааж байна даа...”

Бас саяхан “Россия” суваг телевиз халимагчуудаас уучлал гуйсан даа. Энэ тухай өмнө нь манай сайт мэдээлж байсныг санаж буй биз ээ.

Бараг нэг хоногийн өмнө НТВ телевиз Чингис хааны монголчуудын тээж ирсэн гени оросуудыг архичин болгосон ухааны нэвтрүүлэг хийснийг манай сайтаас уншигч олон минь харсан билээ.

Ийм өнгө аястай нэвтрүүлгийн ОХУ-ын гол суваг болох ОРТ-ын Нэгдүгээр суваг дамжуулсан нь Малышева эмгэний тэнэгт бус харин улс орны улс төрийн бодлогод байх шиг. Өөрөөр хэлвэл улсаас азичуудыг “жартгар нүдтэн” гэж хэлцгээж болноо гэсэн дохио өгөөд байгаа юм биш үү?

Хэрэв хэн нэгэн америк сэтгүүлч телевизийн дэлгэцээр “өмхий хар арьстан, негртэй” цацагт хяруул хувааж идэж болох уу хэмээн ярьж байна гээд төсөөлөөд үз дээ хэмээн Санкт-Петербургээс сэтгүүлч, АРД сайтын хамтрагч Александра Гармажапова бичиж байна.

Үйл явдлын өрнөл: арьс өнгөний үзэлмонголжуу арьстанЕлена Малышевасогтууруулах ундааОрос улс

Төстэй нийтлэл материалууд

22 арванхоёрдугаар сар 2014 1522

Рублийн ханш унасаар л харин бид энд азиудтай уух хэрэгтэй, хэрэггүй хэмээн маргасаар

Рублийн ханш унасаар л харин бид энд азиудтай уух хэрэгтэй, хэрэггүй хэмээн маргасаар

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 3151

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 3037

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2926

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3034

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2979

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 3151

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 4280

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 4309

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 4068

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 4056

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 4084

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3350

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3394

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 4171

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1950

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2356

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5823

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist