Засгийн газрын D-GOV цахим систем өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарлаад байсан D-GOV систем өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Тус D-GOV систем нь иргэдийн санал, санаачилга, шийдэл олонхийн дэмжлэг авч чадвал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах замаар төрийн бодлогод иргэдийн оролцоог бодитоор хангах талбар юм. Тухайлбал,
Засгийн газар 20 мянгаас дээш иргэний санал авсан тохиолдолд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар асуудлыг хэлэлцэх юм. Тавин мянгаас дээш санал авсан бол бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулахаар асуудлыг хэлэлцэнэ.
Нэг зуун мянгаас дээш санал авбал хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшинд асуудлыг авч үзэж, хэлэлцэх аж.
Гэрэл зураг: скриншот / d-gov.mn
Үйл явдлын өрнөл: Монголия












