МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЧУЛУУНЗАГДЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр АТГ-аас нэгжлэг хийж байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнгөрөн шөнө түүнийг цагдан хорьсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Улмаар 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих ангид саатуулсан байна. Түүнийг Бортээгийн уурхайн нүүрсний хэрэгт холбогдуулан шалгасан байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Мөн түүний ах "Админериал" ХХК-ийн захирал Ц.Лхамжав болон тус компанийн нягтлан бодогч нар хилээр гарсан байж болзошгүй гэнэ.












