Залуучуудын Азийн аваргад оролцох тамирчдад хувцас гардуулав

Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-14-ний өдрүүдэд Индонез Улсын Жакарта хотод зохион байгуулагдана.
2025 оны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох залуучуудын шигшээ багийн тамирчдад МЖБ-ны ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч бэлтгэлийн хувцас гардуулж өглөө. Залуучуудын шигшээ багийг “Монголын жүдо академи”-ийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ ахлах ба дасгалжуулагчаар Э.Намуунцэцэг ажиллана.












