Олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт цэцэрлэгтэй боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж, хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.
Энэхүү цэцэрлэг нь 150 ортой, зургаан бүлэгт 51 хүүхэд хүлээн авч, 66 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг ангид нэг багш, хоёр туслах багш ажиллахаас гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл заслын багш зэрэг мэргэжилтнүүд хүүхдүүдэд тусгайлан үйлчилнэ.
Тус цэцэрлэг нь нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны, олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж байгаа аж.












