“ТОРГОНЫ ЗАМ” олон улсын авто уралдаан Монгол Улсад үргэлжилнэ

“Торгоны зам” авто ралли нь ОХУ-ын Эрхүү хотоос энэ сарын 11-ний өдөр гараагаа эхэлж, тус улсын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улсаар дамжин Монгол Улсын нутагт долдугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтоор орж иржээ.
Тус уралдааны тамирчид долдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. “Торгоны зам” Авто ралли олон улсын уралдаан 2025 оны долдугаар сарын 15-21-ний өдрийг хүртэл манай улсын Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулж, үргэлжилнэ.
Энэ жилийн “Торгоны зам” авто ралли олон улсын уралдаанд
- Оросын Холбооны Улс
- Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
- Канад Улс
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс
- Бүгд Найрамдах Латив Улс
- Мексикийн Нэгдсэн Улс
- Бүгд Найрамдах Казахстан Улс
- Туркменистан Улс
- Бүгд Найрамдах Узбекистан Улс
- Бүгд Найрамдах Беларусь Улс
- Швейцарын Холбооны Улс
- Монгол Улс зэрэг, 12 орны 837 хүн, 306 автомашин оролцож байна.












