Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
1 долдугаар сар 121

Наадмын нээх, хаах ёслолыг 21 аймгийн төв талбайд дэлгэцээр шууд дамжуулна

Наадмын нээх, хаах ёслолыг 21 аймгийн төв талбайд дэлгэцээр шууд дамжуулна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болов.

Монгол төрийн наадам бол ард түмний оюун санааны дархлаа, үндэстний нэгдмэл байдлыг илтгэх, төрт ёсны их утга учрыг тээсэн монголчуудын итгэл үнэмшил юм. Тиймээс энэ утга агуулга, үнэ цэнийг алдагдуулахгүй, ёс заншил, соёл уламжлалаа нягт хадгалахад онцгойлон анхаарах шаардлагатайг шадар сайд С.Амарсайхан онцоллоо.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглах юм. Өөрөөр хэлбэл, олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ тал бүрээс нь харуулахыг зорьж байгаа аж.

Хурлын үеэр баяр наадмын нээлт, хаалтын бэлтгэл ажил болоод Хүй долоон худагт морин уралдааны зам, бусад тохижилтын ажил хэвийн үргэлжилж байгааг салбар хороодын дарга нар хэллээ. Энэ жил Японы Эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан наадмын нээлт болон төрийн хүндэтгэлийн тоглолтын утга агуулгад онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалт, аюулгүй байдалд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан. Энэ нь монголчуудын морьтон соёл, нүүдэлчний бахархлыг дэлхий дахинд таниулах чухал алхам юм.

Иймд баяр наадмын хөтөлбөрт морьтой үзүүлбэр, адууны хийморь сүлдийг илэрхийлсэн агуулгыг түлхүү тусгахыг холбогдох салбар хорооны удирдлагуудад анхааруулсан байна.

Мөн Үндэсний их баяр наадмыг нээх ёслолыг 21 аймгийн иргэд төв талбайгаасаа үзэх боломжоор хангах аж.
Тэгвэл наадмын нээлтийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар худалдаална. Харин нээлтийн орой дахин үзүүлэх тасалбарыг www.ticket.mn цахим хаягаар дамжуулан захиалан авах боломжтой юм байна.

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: МонголияНаадам

Төстэй нийтлэл материалууд

Өчигдөр 34

"Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулах саналыг хойшлуулав

УИХ-ын өнөөдрийн /2025.11.07/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай"

Өчигдөр 51

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо.

Өчигдөр 51

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа.

Өчигдөр 51

БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэр хүлээлгэн өгчээ

БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 1034

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

Өнөөдөр 27

"Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулах саналыг хойшлуулав

УИХ-ын өнөөдрийн /2025.11.07/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай"

Өнөөдөр 43

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо.

Өнөөдөр 43

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа.

Өнөөдөр 43

БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэр хүлээлгэн өгчээ

БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.

Өнөөдөр 42

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг тариад байна

COP17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ.

Өчигдөр 128

Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

Казахстан улсад ажиллаж амьдарч байсан казахуудад нэн таатай нэгэн шийдвэрийг УИХ өчигдөр гаргалаа.

Онцлох

  • 5 арваннэгдүгээр сар 229

    Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

  • 5 арваннэгдүгээр сар 220

    "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

  • 5 арваннэгдүгээр сар 217

    2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

  • 5 арваннэгдүгээр сар 214

    Нийслэлчүүд өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” байна

  • Өчигдөр 128

    Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

  • Өчигдөр 122

    Монгол Улс эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларын экспорт хийжээ

  • Өчигдөр 120

    Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

  • Өчигдөр 119

    Манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд 33.6 хувиар ихэсжээ

Өчигдөр 122

Монгол Улс эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларын экспорт хийжээ

Өнгөрсөн онд нийт 163 улстай худалдаа хийжээ.

Өчигдөр 119

Манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд 33.6 хувиар ихэсжээ

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд энэ оны гуравдугаар улиралд 23.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгджээ.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

Өчигдөр 120

Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулж буй “Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцов.

5 арваннэгдүгээр сар 229

Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

Манай Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.9 тэрбум ам.долларт хүрч өслөө.

5 арваннэгдүгээр сар 217

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөболовсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.

5 арваннэгдүгээр сар 220

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт "Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 1140

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1186

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1678

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 2831

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist