Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
27 тавдугаар сар 2025 152

Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журмыг ирэх сард хэрэгжүүлж эхэлнэ

Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журмыг ирэх сард хэрэгжүүлж эхэлнэ

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой боллоо.

Үүнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан билээ. ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан системийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг цахимаар шийдэх олон давуу талтай. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага цахимаар гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болно. QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг ч авах боломжтой. Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг болсон нь компанийн хариуцлагыг дээшлүүлж байна. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд, байгууллагууд хяналт тавих боломжтой болох юм. Бүх материалыг онлайнаар бүрдүүлж илгээх болсноор дугаарлалт, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардал багасахаас гадна шийдвэр гаргах хугацаа ч тодорхой, хурдан болж, хүсэлт өгсөн, шийдсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой. Цахим системээс ажлын цаг харгалзахгүй хүссэн цагтаа үйлчилгээ авах давуу талтай.

Ингэснээр зөвшөөрөлтэй бүх компанийн мэдээлэл нэг дор төвлөрч, төрийн байгууллагаас хяналт, шинжилгээ хийхэд хялбар, үр дүнтэй болно. Тусгай зөвшөөрөл олгоход хүний оролцоог багасгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх юм. Шийдвэр гаргах, хянах явцыг бүртгэж үлдэх тул хүнд суртал багасаж, төрийн үйлчилгээний тоо, чанар хүртээмжийг нэмж, ил тод, нээлттэй байдал сайжирна. Эрсдэлтэй байгууллагуудыг эрэмбэлэх, анхаарал хандуулах боломж ч бүрдэх аж.

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

24 арванхоёрдугаар сар 2025 945

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

24 арванхоёрдугаар сар 2025 884

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 836

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

24 арванхоёрдугаар сар 2025 853

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 2025 2282

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

24 арванхоёрдугаар сар 2025 943

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

24 арванхоёрдугаар сар 2025 882

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 834

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

24 арванхоёрдугаар сар 2025 851

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 855

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 1010

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

Онцлох

22 арванхоёрдугаар сар 2025 995

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

19 арванхоёрдугаар сар 2025 1023

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

19 арванхоёрдугаар сар 2025 1008

Цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна

Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

17 арванхоёрдугаар сар 2025 839

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

17 арванхоёрдугаар сар 2025 513

Чөлөөт бүс Монголын бараа бүтээгдэхүүний экспортын гарц болох ёстой

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллажээ.

16 арванхоёрдугаар сар 2025 545

“Эр Зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой” ном уншигчдад хүрлээ

Тус бүтээлийг Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” санд хэвлэжээ.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 2181

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1400

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1823

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 3858

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist