“Гэгээн муза-18” олон улсын театрын наадам шилдгүүдээ тодруулж байна
“Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтын Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор “Гэгээн муза-18” олон улсын театрын шилдгүүдээ тодруулж байна.
Энэ удаагийн наадамд Нэр дэвшүүлэх комиссын эхний шатны үзлэгт гадаад дотоодын 90 гаруй бүтээл ирснээс 23 бүтээл шалгарч, 4 төрлөөр 21 номинацид нэр дэвшин өрсөлдөж, Монгол, Уганда, Дани, Словяни, Хонг Конг, Япон, Румын, Грек, АНЭУ, Тунис улсын уран бүтээлч, зочин шүүгчид оролцжээ. Тус наадам нь “Үндсэн жүжгийн ангилал”-д драмын болон хүүхдийн жүжгийн төрөл, “Бэсрэг жүжгийн ангилал”-д хоёр хүний болон нэг хүний жүжгийн төрлийн шилдгүүдийг тодруулж байна.
Хүүхдийн жүжгийн төрөлд Про театрынхан “Щелкунчик”, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрынхан “Миний найз араатан”, Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театрынхан “Гахайн ганц тоорой” жүжгээр өрсөлдөв. Тэднээс “Шилдэг найруулагч” номинацид “Щелкунчик” жүжгээр Б.Анхбаатар, “Шилдэг тайзны зураач” номинацид “Щелкунчик” жүжгээр Б.Билгүүн, “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид “Щелкунчик” жүжгийн Дроссельмейрийн дүрээр М.Төгөлдөр, “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид “Миний найз араатан” жүжгийн Зээрэнхүүгийн дүрээр Т.Халиунсор, “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид “Миний найз араатан” жүжгийн Эцэг чонын дүрээр Э.Батмөнх шалгарлаа.
6+