"Огцрох амархан"-чууд гүйгчдийг дэмжиж жагсаалаа үргэлжлүүлж байна
Засгийн газрыг огцрохыг шаардсан иргэдийн "Огцрох амархан" жагсаал өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжилж байна.
Гэхдээ өмнөх өдрүүд шиг Төв талбайд цуглах бус өнөөдөр зохион байгуулагдаж байгаа "Улаанбаатар марафон 2025"-д оролцогчдыг дэмжих байдлаар жагсаалаа үргэлжлүүлж буйгаа мэдэгдлээ.
Жагсаалыг дэмжигчид "Огцрох амархан" гэдэг үгтэй стикер хувцас, цүнхэндээ наан гүйлтэд оролцсон байна. "Огцрох амархан" пэйжид мэдээлснээр Засгийн газрыг огцрохыг шаардсан бичигт 90 мянган иргэн гарын үсэг зурсан бөгөөд цахимаар 58 мянган иргэн гарын үсгээ илгээжээ.
Гэрэл зураг: ikon.mn
Зохиогч: ikon.mn
Үйл явдлын өрнөл: Монголияпротестыакция протестаЛ.Оюун-ЭрдэнэУлан-Баторский марафон