“ЭХ ОРНЫ АГУУ ИХ ДАЙН БА МОНГОЛ УЛС” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл хамтран Дэлхийн ll дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яамны дугуй танхимд зохион байгууллаа.
Хурлын гол зорилго нь Дэлхийн ll дайны үед Монгол улс холбоотны үүрэг хүлээн оролцох болсон шалтгаан, үр дүн, түүхэн сургамжийг шинжлэх ухаанчаар хэлэлцэх, БНМАУ эл дайнд холбоотноор оролцох болсон шалтгаан, тэр үеийн монголын төр засгаас гаргасан шийдвэрүүд, дайны жилүүдэд монголын ард түмнээс үзүүлсэн тусламж, их гүрний удирдагчдын Ялтын бага хурлаас БНМАУ-ын талаар гаргасан шийдвэр зэрэг асуудлаар өргөн хүрээнд илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг өрнөв. Тус хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид илтгэл тавьсан бол тус хүрээлэнгээс профессор Н.Хишигт, судлаач Б.Баасанжаргал нар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Үйл явдлын өрнөл: МонголияАкадемия наук Монголии