«Торгоны замын» мөрөөр: Улаанбаатар хүлээж байна
Чингис хааны нүүдэлчид болон «Торгоны зам» авто раллийн оролцогчид юугаараа адилхан бэ? Тэд бүгд Монголын элчилгүй уудам талыг давж туулсан юм.
2025 онд тамирчид хязгааргүй өргөн тал, Говийн элсэн цөл, монголын тааварлашгүй тэнгэрийн дор өөрсдийгөө сорих болно.
15 дахь жилийн ойн ралли уралдаан долоодугаар сарын 12-нд Эрхүүгээс гараанд гарч, дараа нь цуваагаар Байгаль нуурын эргээр аялж, Монголоын хилийг давж Улаанбаатар хотод хүрнэ. ⠀
1639 онд үндэс суурь нь тавигдсан Улаанбаатар хот бол уламжлал, орчин үеийн амьдралын гайхалтай хослол юм. Эрт цагт энэхүү хот шашны удирдагчдын голомт өргөө байсан бол, өнөөдөр бүх томоохон наадам, үзэсгэлэн, спортын тэмцээн уралдаан явагддаг эдийн засаг, соёлын төв болжээ. ⠀
Хамгийн томоохон алдар цуут үйл явдал бол зуны дунд сард болдог Наадам юм. Энд бөхчүүд, морьтнууд, сур харваачид мянга мянгаараа өрсөлдөж нааддаг. Чухам Улаанбаатарт гол наадам өрнөдөг. ⠀
Тус улсын нийслэлийн амьдралд спорт чухал ач холбогдолтой. Энд олимпийн аваргуудыг бэлдэж, хөлбөмбөг, сагсан бөмбөг, холимог тулааны спорт, үндэсний бөхийн барилдаанчдыг бэлтгэдэг. Улаанбаатар хот Монгол улсын спортын зүрхэн төв юм.
«Торгоны зам» ралли энэ удаа гурав дахь удаагаа Улаанбаатарт айлчилна. 2019 онд тус хот уралдааны оролцогчдыг анх удаа угтаж авсан юм. Харин 2024 онд уралдааны төгсгөлд нижгэр ёслол болж, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн боловсролын асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Лодойравсал уншиж сонордуулж байсан юм. Энэ удаад тамирчид тус хотод үдшийг амарч өнгөрүүлээд, хотын захад тойргийн шатны уралдаантай бол, дараа нь Баянхонгор аймгийг зорин хөдлөх юм. ⠀
2025 оны маршрут элс, уулс, хээр тал гээд “Торгоны зам”-ын адал явдлын сэтгэл татам бүх зүйлс бүрдсэн учир сэтгэл татам болох нь дамжиггүй.
Гэрэл зураг: silkwayrally
Зохиогч: silkwayrally
Үйл явдлын өрнөл: РоссияМонголияраллиУлан-Баторралли Шелковый путь