"Сибирийн хүч-2" хийн хоолой Монголын зургаан аймгийн нутгаар газар доогуур тавигдана
Хийн хоолойг барих хугацаанд 12 мянган, ашиглалтын явцад 1000 гаруй ажлын байр бий болно.
ОХУ-ын байгалийн хийн хоолой Монгол улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дамжин Хятадад хүрэх юм. Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал энэ тухай мэдээллээ.
“ОХУ-аас БНХАУ хүрэх хийн хоолойг Монгол улсын найман аймаг, 22 сумын нутгийг дайруулж газар доогуур тавина. Үүний тулд шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах юм. 2025 оны гуравдугаар улиралд хийн хоолойн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийж дуусгана" гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.
Хийн хоолойг барих явцад 12 мянга, ашиглалтын явцад 1 мянга гаруй ажлын байр бий болно. Төслийн баримт бичигт Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд хотуудад хий нийлүүлэх хувилбарууд тусгагдсан нь агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж олгох юм, -гэж тэрээр ярив.
Жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай "Сибирийн хүч-2" хийн хоолойг Монголоор дамжуулан Хятад руу барих төсөлд зааснаар, хийн түүхий эдийн эх үүсвэр нь Ямал-Ненец автономит тойргийн Надым-Пур-Таз районы Ямал хойгийн нөөц байх юм. Монголыг дайрсан хийн хоолойн урт 960 км байна.
Үйл явдлын өрнөл: РоссияМонголияКНРКитайСила Сибири-2газгазопровод