Орос, Монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хооронд хамтын ажиллагааны хөтөлбөр батлав
ОХУ-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх Холбооны алба болон Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын удирдлагуудын хоёр талын уулзалт боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нар болох Дмитрий Аристов, Бямбажавын Нандинболор нар гуравдугаар сарын 27-нд уулзах үеэрээ, Холбооны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хооронд 2025-2026 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хэлсэн үгэндээ, хоёр орны түншлэлийн харилцаа болон төрийн байгууллагууд хоорондын тогтвортой хамтын ажиллагааг онцоллоо. "Гарын үсэг зурсан уг баримт бичиг нь шийдвэр гүйцэтгэлийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, хоёр улсын агентлагуудын харидцаанд шинэ хүчин зүйл болно" гэж Дмитрий Аристов тэмдэглэн хэлэв.
Арга хэмжээний үеэр зохион байгуулагч тал, оросын шийдвэр гүйцэтгэлийн тогтолцооны зохион байгуулалтын туршлагыг гадаадын ажил мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцав.
Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын төлөөлөгчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны ажлын ачаалал, түүнийг бууруулах чиглэлээр ОХУ-ын Холбооны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар онцгойлон сонирхож байсан талаар asiarussia.ru эх сурвалжид тулгуурлан мэдээлжээ. Монголын мэргэжил нэгтнүүд мөн, ОХУ-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлсэн туршлагаас сонирхож байв.
Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Москва хотыг хариуцсан ерөнхий газарт зочилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх Холбооны албаны нутаг дэвсгэрийн байгууллагын ажил байдалтай танилцлаа.
Гэрэл зураг: fssp.gov.ru
Үйл явдлын өрнөл: РоссияМонголияФССПсудебные приставымеждународное сотрудничество