Улаан-Үд хотод Монгол улсын дуу бүжгийн нэртэй чуулга тоглолт хийнэ

«Түүхэн тоонто. Түүхийн өлгий» концерт гуравдугаар сарын 31-нд Буриад театрт 18:30 цагт тоглоно.
Монгол улсын ардын дуу бүжгийн «Хан Хэнтий» чуулга Улаан-Үд хотод тоглох гэж байна.
Үзэгчдийг монголын тал нутгийн өнгө, сэтгэлгээг илтгэсэн гоёмсог үндэсний хувцас, сэтгэл хөвсөлзүүлсэн бүжиг, аялгуу дуу хүлээж байна.
Энэ үдэш үеэс үед өвлөн уламжлагдаж ирсэн соёлыг үзэн таашааж, басхүү манай монгол түмний соёлын уур амьсгалд умбах сайхан боломж тохионо.
Монгол үзэгчдийн зүрх сэтгэлийг нүд сэтгэл баясгам тоглолтоороо эзэмдсэн «Хан Хэнтий» чуулга одоо харин Буриадын үзэгчдийг байлдан дагуулахаар бэлтгэж байна.












