Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
20 гуравдугаар сар 2025 323

Буриад олон улсын бүжиг дэглээчдийн наадмын оролцогчдыг хүлээн авна

Буриад олон улсын бүжиг дэглээчдийн  наадмын оролцогчдыг хүлээн авна

Тус арга хэмжээ нь Буриадад сонгодог бүжгэн жүжгийг үндэслэгч, ЗСБНХОУ-ын ардын жүжигчин Петра Абашеевын мэндэлсний 90 жилийн ойд зориулагдана.

Буриадын соёлын тэргүүн дэд сайд Владимир Кожевников болон бүжгийн коллежийн захирал Эльвира Доржиева нар засгийн газрын мэдээллийн үеэр болох гэж буй уг үйл явдлын талаар ярьсан юм.      

Буриадын Бүгд найрамдах улсын бүжгийн коллеж Лариса Сахьянова болон Петр Абашеев нарын нэрэмжит Олон улсын бүжгэн жүжгийн IV уралдаант-наадмыг гуравдугаар сарын 24- 26-ны өдрүүдэд зохион байгуулна. Буриад дахь сонгодог бүжгэн жүжгийг үндэслэгч ЗСБНХОУ-ын ардын жүжигчин Петр Тимофеевич Абашеевын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байна.

Гуравдугаар сарын 26-нд Буриадын дуурь бүжгийн театрт наадамд оролцогчдын гала концерт болно. 

Энэхүү төслийг санаачлагчид нь тус коллежийн захирал асан Доржо Дугаржапов, уран сайхны удирдагч Вероника Миронова нар юм. 2020 оны бүжгийн уралдаанд зөвхөн бүжгийн коллежийн оюутнууд болон суралцагчид оролцсон юм.

Олон улсын бүжгэн жүжгийн IV наадам-уралдаан нь зөвхөн олон улсын оролцогчидтойгоороо бус, бүжиг дэглээч оддыг багтаасан  онцгой түвшний шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээрээ ялгардаг.

Шүүгчдийн зөвлөлийн даргаар ОХУ-ын гавьяат жүжигчин, Москвад болсон Бүх холбооны балетын уралдааны шагналт, Лениний комсомолын шагналт, ОХУ-ын Большой театрын гоцлол балетчин асан Юрий Валентинович Васюченко ажиллаж байна.

Шүүгчдийн гишүүн:

  • Каргапольцева Наталья Сергеевна – Красноярскийн бүжгийн коллежийн дэд захирал, уран сайхны удирдаач, Красноярскийн хязгаарын соёлын тэргүүний ажилтан;
  • Дмитриева Дария Ивановна – Аксения болон Наталья Посельских нарын нэрэмжит  Якутын балетийн сургуулийн  захирал, Бүгд найрамдах Саха улсын гавьяат жүжигчин (Якут);
  • Гучмазова Лейла Робертовна – дэнс/балет-шүүмжлэгч, сэтгүүлч редактор, лекцийн дамжааны зохиогч. Москвагийн Улсын Их сургуулийн төгсөгч,  «Золотая маска» үндэсний наадам болон А.П.Чеховын нэрэмжит Москвагийн уран сайхны театрын шагнал, бусад наадмын шүүгчдийн гишүүн, шинжээч;
  • Базарон Петр Александрович - Екатеринбург хотын Щелкунчик Хүүхдийн балетийн театрын уран сайхны удирдаач, сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн, балетмейстер, олон улсын болон бүх оросын уралдаануудын шагналтан, дипломант;
  • Одинцова Анна Викторовна - Новосибирского дуурь бүжгийн театрын прима-балерина, Новосибирского бүжгийн коллежийн уран сайхны удирдаач.Орос улсын гавьяат жүжигчин;
  • Дамбаев Баярто Цырендоржиевич- Г. Цыдынжаповын нэрэмжит Буриад улсын дуурь бүжгийн ерөнхий бүжиг дэглээч, Орос улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн шагналт.
  • Хоролдаваагийн Гэрэлчимэг - Монгол улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол балетчин (1981 – 1995), Улаанбаатар дахь балетийн сургуулийг үүсгэн байгуулагч, удирдагч, багш, бүжиг дэглээч. Монгол улсын Гавьяат жүжигчин. Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театр болон «Номадик балет» продюсерийн төвийн уран сайхны удирдаач.

Наадмын хөтөлбөрт биечилсэн болон цахим хэлбэрээр уралдааны үзүүлбэрүүдийг шалгаруулах, тэргүүлэх багш нарын мастер-класс хичээлүүд, бүжиг дэглэлтийн сүүлийн үеийн чиг хандлагуудтай холбоотой дугуй ширээний ярилцлага багтжээ.

Монгол, Киргиз улсууд болон Москва, Курск, Красноярск, Екатеринбург, Новосибирск, Эрхүү, Якут, Чита, Буриад улсын 200 гаруй төлөөлөгч оролцов.

Нийт шагналын сан нь 300,000 рубль бөгөөд оролцогч бүрийг диплом, үнэ бүхий зүйлс гардуулна.

Гуравдугаар сарын 26-нд Буриадын дуурь бүжгийн Эрдмийн театрт наадам-уралдааны оролцогчдын Гала концерт болно.

Петр Абашеев, Лариса Сахьянова нарын тухай

Петр Тимофеевичийн уран бүтээл үлэмж их бөгөөд  олон талтай- Буриадын дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг гоцлооч, Лариса Петровна Сахьяновагийн партнер, хамтран зүтгэгч тэрээр кинонд мөн хүчээ сорьж байснаас гадна балетын жүжгүүдийн зохиолч, найруулагч, театр, сургуулиудын балет ангийн уран сайхны удирдаач, багш, бүжиг дэглээч, театрын жүжигчин хүн юм. Тэрээр амьдралынхаа туршид театрын комсомол, үйлдвэрчний эвлэл, нам, уран сайхны зөвлөлд нийгмийн ажилд идэвхтэй, санаачлагатай, халамжтай хүн байв.

П.Т.Абашеев  А.Я Вагановагийн нэрэмжит Ленинградын Улсын Бүжгийн Эрдмийн Сургуулийг төгсөөд 1955 онд тайзны замналаа эхлүүлжээ.

Бүжигчин залуу тайзан дээр анх гарч ирсэн цагаасаа л мэргэжлийн сайн “бэлтгэлтэй”-ээс гадна дотоод ертөнцийн баялаг байдлаа мөн харуулж байв. Нүд баясам гадаад дүр төрх, хөгжимлөг, уян хатан бие бялдар, жүжиглэлтийн авъяас чадвар нь хэв маягийн хувьд янз бүрийн өөр өөр дүрд хувирах боломжийг нээж өгчээ.

Тайзны замналынхаа гучин жилийн хугацаанд Пётр Абашеев театрын уран сангийн бараг бүх бүтээлд тоглож, Буриадын балетийн урлагт гүйцэтгэлийн уламжлалыг эхлүүлж, анхлан тоглогч нь болсон байна. Не очень-то жаловал «зовж шаналж буй утга уянгын хунтайж» нарыг хайрлаж өрөвдсөндөө ч бус, гагцхүү сэтгэл зүйн нарийн төвөгтэй илэрхийлэл шаардсан зан төрхөд нь татагддаг байв. Тэдгээрийн дотор – «Барышня и хулиган» балетийн гол баатар, Спартак, Пер Гюнт, сонгодог «Раймонда»-гийн Абдерахман,  «Ромео и Джульетта»-гийн Патер Лоренцо, Ч. Айтматовын «Белый пароход» туужаас сэдэвлэсэн дүрүүд байдаг. Бүжигчний эдгээр бүтээл уран сайхны хувьд ахин давтагдашгүй, ур чадварын өндөр түвшнээрээ гайхагддаг.  Түүний уран бүтээлүүд дунд «Во имя любви», «Цветы жизни», «Гэсэр», Ж. Батуевын «Сын земли», мөн мэдээжийн хэрэг 1958 онд Москвад болсон буриадын соёлын 10 хоногийн өмнөхөн Петр Абашев, буриадын балетийн домог Лариса Сахьянова нарыг гайхамшигт байдлаар сүй тавиулсан Л. Книппер, Б. Ямпилов нарын алдарт «Красавица Ангара» гээд буриадын үндэсний жүжгүүд онцгой хуудас болдог.

Лариса Сахьянова, Петр Абашеев нар ирээдүйгээ мөрөөдөхдөө, өөрсдийн үр төл болсон Буриадын бүжгийн сургуулийн өлгийдөн авч, 1961 онд нээгдсэн цагаас нь багшилсан юм. Лариса Петровна  тус коллежийн анхны уран сайхны удирдаач болсон бол, 1986 онд энэ албыг Пётр Тимофеевич хүлээж авчээ. Сургуулийг хөгжиж төлөвшихөд Пётр Тимофеевич Абашеевын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй!  «Шавь нартаа тэрээр нүнжигтэй эр хүний шинж чанарыг суулгаж, хичээл сургалт нь зөвхөн сонгодог бүжигчнийг  бус, бүжгээр бодож сэтгэдэг хүнийг юун түрүүнд төлөвшүүлэх зорилготой гэж үздэг байв.  Пётр Тимофеевич манай балетийн урлагийг хязгаар нутгийнх гэлтгүй чанар ур чадварын дээд түвшинд гаргахыг эрмэлзэж байлаа.

Пётр Тимофеевич Абашеев  Дорнод Сибирийн Урлаг соёлын улсын академийн сонгодог бүжгийн тэнхимийг профессор цолтойгоор тэргүүлж мэргэжлийн балетийн дээд боловсролыг хөгжүүлэхэд мөн ихээхэн хувь нэмэр оруулжээ. 

Сургууль, академийн төгсөгчид ТУХН-ийн бүх улс оронд тархан суурьшиж, хилийн чанадад мөн ажиллаж, мөн Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Үндэсний дуу, бүжгийн “Байгаль” театр болон бусад урлаг соёлын байгууллагуудын хэд хэдэн үе балетийн бүжигчдийг бүрдүүлэн ажиллаж ирлээ.

Тэдний олонх нь тайзны жинхэнэ мастерууд болж, соёлын байгууллагын удирдлага, бүжиг дэглээч, театр судлаач, авьяаслаг багш сурган хүмүүжүүлэгчид, дасгалжуулагчид болов. Өнөөдөр түүний шавь нар балетын гайхамшигт урлагт нэр төртэйгээр зүтгэж байна.

Лариса Петровна, Петр Тимофеевич нар нь Буриадын балетын урлагийн домог болж, театрын түүхэн дэх алтан үе болсон бөгөөд тэдний ачаар Буриадын балетын дэг сургуулийн талаар дэлхий нийтээрээ мэддэг болсон юм.

Үйл явдлын өрнөл: Бурятиябалетфестивальхореография

Төстэй нийтлэл материалууд

21 наймдугаар сар 2025 151

“Нүүдэлчин фестиваль”-д 400 тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүлжээ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-24-нд зохион байгуулна.

2 долдугаар сар 2025 230

“Дээлтэй монгол” наадам энэ сарын 8-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй монгол” наадмыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 8-нд зохион байгуулна.

25 тавдугаар сар 2025 210

“Гэгээн муза-18” олон улсын театрын наадам шилдгүүдээ тодруулж байна

“Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтын Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор “Гэгээн муза-18” олон улсын театрын шилдгүүдээ тодруулж байна.

4 дөрөвдүгээр сар 2025 516

Сталинтай уулзсан, 102 настай эмэгтэйд шагнал гардуулжээ

Медаль гардуулахад Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе Павел Петрунин тэргүүтэй томоохон бүрэлдэхүүн дагалдан явжээ.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 2025 2284

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

24 арванхоёрдугаар сар 2025 945

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

24 арванхоёрдугаар сар 2025 884

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 836

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

24 арванхоёрдугаар сар 2025 853

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 857

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 1012

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

Онцлох

22 арванхоёрдугаар сар 2025 997

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

19 арванхоёрдугаар сар 2025 1025

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

19 арванхоёрдугаар сар 2025 1010

Цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна

Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

17 арванхоёрдугаар сар 2025 841

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

17 арванхоёрдугаар сар 2025 515

Чөлөөт бүс Монголын бараа бүтээгдэхүүний экспортын гарц болох ёстой

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллажээ.

16 арванхоёрдугаар сар 2025 547

“Эр Зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой” ном уншигчдад хүрлээ

Тус бүтээлийг Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” санд хэвлэжээ.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 2183

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1400

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1823

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 3861

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist