Буриадын тэргүүн Улаанбаатарт айлчилна
Алексей Цыденов гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын урилгаар Монгол улсын нийслэлд албан ёсны айлчлалаар хүрэлцэн очно.
Улаанбаатар хотноо Алексей Цыденов Монгол улсын Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга, УИХ-ийн гишүүн С.Ганбаатар болон ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Евсиков нартай уулзана.
Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл төдийгүй хөгжлийн төв нь юм. Мөн бид тус хоттой хамтран ажиллах шинэ хэтийн төлөвийг харж байна. Монгол Улстай манайх байнгын харилцаатай байдаг. Энэхүү харилцаа нь үйл ажиллагааны янз бүрийн чиглэлээр нэлээд ойр нягт бөгөөд үр дүнтэй байдаг. Эдийн засгийн хувьд худалдааны хэмжээ нэмэгдэж, харилцан хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Нийгмийн салбарт ч бас олон чиглэлээр хамтарч ажиллаж байна. Бид монгол оюутнуудад орос хэл зааж, дараа нь тэд эх орондоо буцаж очоод зааж сургаж байна. Манай шинээр баригдаж буй кампус дээр ч монгол оюутнуудыг сургахаар төлөвлөж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх механизмыг хамтрагчидтайгаа хэлэлцэх боломж ийнхүү нээгдэж байна. Ер нь айлчлалын хөтөлбөр шахуу байх төлөвтэй байна. Цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Алексей Цыденов тэмдэглэв.
Энэ жил манай хоёр улсын хамтдаа тэмдэглэдэг Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгааг Буриадын тэргүүн мөн дурсав. Энэ ойг тохиолдуулж Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
Үйл явдлын өрнөл: БурятияМонголияАлексей Цыденоввизит