Монголын ахмадуудад Аугаа Эх орны дайны Ялалтын 80 жилий ойн” медаль гардуулав
Ойн медаль гардуулах ёслолын ажиллагаа Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд боллоо.
Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар монголын ахмад дайчдыг “1941-1945 оны Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ой”-н медалиар шагнажээ. Дайнд оролцож явсан таван ахмад дайчныг өнөөдөр ойн медаль гардууллаа. Тэдгээр нь Намсрайн Пурэвжалба, Удрахын Доржпалам, Гомбосүрэнгийн Шагдар, Дорлигжавын Цанжид болон Халхын голын байлдааны үеэр сувилагчаар ажиллаж байсан Цэрэнгийн Чимэдцэрэн нар юм.
Дайнд оролцсон таван ахмад дайчинд ойн медаль гардууллаа: Ойн медаль гардуулах ёслол ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо. Үүнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны сайд-зөвлөх Андрей Ивахин, Цэргийн болон Агаарын цэргийн хүчний атташе Павел Петрунин, Монгол Улсын Батлан хамгаалахын яамны дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга, хошууч-генерал Бямбасурэнгийн Баярсайхан, Монгол ахмад дайчдын хорооны дарга, хурандаа Готовын Лүндэн нар мөн оролцжээ.
Ёслолын ажиллагааг нээж Монгол улс дахь ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Евсиков: “Өнөөдөр бидний гардуулж байгаа “1941–1945оны Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн медаль” нь та бүхний ариун үйлсийг хэзээд үл мартаж,байгуулсан гавьяа, Аугаа Ялалтыг ойртуулахад оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч үр хойчоос нь илэрхийлж байгаа гүн талархлын бэлгэдэл юм. Эрх баатрууд танд гүнээ мэхийн ёслоё” гэж хэлэв.
Ахмад дайчдад дурсгалын медаль гардуулахад Монгол улс дахь ОХУ-ын цэргийн болон агаарын цэргийн атташе, хошууч-генерал Павел Петрунин мөн оролцов. Тэрээр манай сурвалжлагчтэй ярилцах үедээ: “2024 оны есдүгээр сарын 2-нд ОХУ-ын ерөнхийлөгч монголын 25 ахмад дайчинд “1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой”-н дурсгалын медалиар шагнах Зарлиг гаргажээ. Өнөөдөр бид тэрхүү үйл явдалд оролцогчид болон залуу идэр насаа Эх орноо хамгаалахад зориулсан таван ахмад дайчинд медаль гардууллаа”, - гэж ярьсан юм.
ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын шийдвэрээр, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Дорнод, Говьсумбэр болон Сүхбаатар аймгуудын үлдсэн ахмад дайчдад медаль гардуулах ажлын хэсгүүдийг байгуулжээ. “Миний хувьд, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь аймгууд руу ойн медаль гардуулахаар явна”, - гэж ОХУ-ын элчин сайд нэмж дурьдав.
Үйл явдлын өрнөл: РоссияМонголия80-летие победымедальветераны ВОВ