БНСУ болон Монгол улс ховор металлын нийлүүлэлтийн сүлжээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсад эрдэс баялгаа боловсруулах, харин БНСУ-д нийлүүлэлтийн сүлжээгээ тогтвортой болгох боломжийг олгох юм.
Солонгос, Монгол хоёр улс ховор металл болон бусад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо гэж БНСУ-ын Аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдэгдэв.
Мөн тухайн өдөр Сөүл хотноо, хоёр улсын Ерөнхий сайд нарын хооронд 2023 онд байгуулсан ховор металлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан ховор металлын нийлүүлэлтийн салбар дахь хамтын ажиллагаа эрхэлсэн хорооны хоёр дахь шатны хурлыг зохион байгуулсан тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад ашигт малтмалын нөөцөө ашиглах, Солонгос улсад нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад тус дөхөм болно гэж яамнаас тайлбарлав.
Монгол Улс төрөл бүрийн ховор металл, тэр дундаа газрын ховор элементийн нөөцтэй. Мөн тус улс ган хайлш хийхэд ашигладаг гол металл болох молибдений үйлдвэрлэлээр дэлхийд наймдугаарт ордог.
Хоёр улс энэ оны 11 дүгээр сар гэхэд ховор металлын салбарт хамтран ажиллах нэгдсэн төвийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийг суурилуулж дуусгана.
Солонгос, Монголын геологийн судалгааны хүрээлэнгүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт чухал ач холбогдолтой ашигт малтмалын хайгуул явуулах, мөн тус улсад цагаан тугалганы орд ашиглах хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тус яамнаас мэдээллээ.