Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
13 гуравдугаар сар 190

Монголын дуурь бүжгийн театр Улаан-Үд хотод «Аида» дуурь тоглоно

Монголын дуурь бүжгийн театр Улаан-Үд хотод «Аида» дуурь тоглоно

Буриад, Монголын хоорондох соёлын солилцооны хүрээнд дөрөвдүгээр сарын 4 болон 5-ны өдрүүдэд Жузеппе Вердийн «Аида» дуурийг Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын  тавилтаар тоглоно.

Энэ тавилт нь орчин цагийн найруулагчдын “далд” шинэ утгажуулалтгүйгээр хөгжмийн зохиолчийн эх санаанд үнэнч байдлаараа ялгардаг. Вердийн  бүдгэрч саараагүй цэвэр тансаг сор бүтээлийг монголын уран бүтээлчид  уран чадварын дээд түвшинд тоглохыг таашаан сонирхох боломж үзэгчдэд тохиох болно.

Удирдаач Анатолий Чепурнойн удирдлага дор найрал хөгжимчид драмын бүхий л зөрчил, дуулалтын гүн гүнзгий утга агуулгыг бүрнээ дамжуулах жинхэнэ Вердийн дуугаралтыг эгшиглүүлнэ.

Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Ганбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Оюун нарын туурвисан жүжгийн уран сайхны тавилт нь үзэгчдийг Эртний Египетийн агуу уур амьсгалд автуулах болно. Баян тансаг хувцаслалт, гайхамшигт тайз чимэглэл фараонуудын эрин үеийг агуу сүр жавхлант байдлаар нүдний өмнө цогцлоодог.

Монгол улсын Гавьяат жүжигчин Н.Дашбямбын удирдсан найрал дууны хэсгүүд мөн онцгой анхаарал татдаг. Дуурийн гол чухал агшнуудын жинхэнэ туульсийн аялгууг бүтээх олны хэсгийн үзэгдлүүдийн өргөн хүрээ далайц, яв цав гүйцэтгэл нь бахадмаар..

Монгол улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын тэргүүн гоцлоочид Вердийн дүрүүдийн чин сэтгэл, драматизмыг уран чадвараараа нээн үзүүлэх болно. Гол баатар Аида, Радамес болон Амнерис нарын зөрчил, тэдгээрт дуулж буй гоцлоочдын дуулалтын урлаг драмын жинхэнэ бодит хүчийг үзүүлжээ.

Тавилтыг Анатолий Чепурной монголын найруулагч Б.Мэндбаяр, Б.Цэрэндаваа нарын идэвхтэй оролцоотойгоор гүйцэтгэснээр орос, монголын театрын дэг сургуулиудын үнэнхүү зохицолт нийлэмжийг бүрдүүлжээ.

Жүжиг гурван үзэгдэл, зургаан тайз дүрслэлээс бүрдэх бөгөөд завсарлагатайгаар гурван цар орчим үргэлжилнэ. Бүжиг дэглэлтийг Монгол улсын Гавьяат жүжигчин Х. Гэрэлчимэг хийж, гэрлийн шийдлийг Соёлын тэргүүний ажилтан  Б. Энхбаатар бүтээжээ.

Буриадын дуурь бүжгийн театрын захирал Дмитрий Дылыковын тэмдэглэн хэлснээр, буриадын уран бүтээлчдийн «Аида» дуурийг гуравдугаар сарын 22-нд, харин монголын уран бүтээлчдийн тавилтаар дөрөвдүгээр сарын 4 болон 5-нд үзэн таашаах сайхан боломж тохиож байна.  Эдгээр тоглолт нь Буриадын дуурь бүжгийн театрын 85 жилийн ойд зориулсан харилцан айлчлан тоглолтын хүрээнд болох юм. Манай театрынхны айлчлан тоглолт дөрөвдүгээр сарын сүүлээр Улаанбаатарт болно.

Билетыг театрын интернэт хуудсаар болон кассаар, мөн «Пушкины картаар» худалдаалж эхэлжээ.

 Буриадын дуурь бүжгийн театрын үйл ажиллагаа нь Буриадын соёлын яам болон тус яамны сайд Соёлма Дагаевагийн дэмжлэгээр хэрэгждэг. Тус яам нь “Гэр бүлийн үнэт зүйлс болон соёлын дэд бүтэц” Холбооны төсөл болон “Гэр бүл” үндэсний төслийн дэд бүтэц зэрэг Холбооны хөтөлбөрүүдтэй холбоотой бусад уран бүтээлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

16+

Үйл явдлын өрнөл: БурятияМонголияМонгольский театр оперы и балетагастроли

Төстэй нийтлэл материалууд

16 зургадугаар сар 132

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

20 дөрөвдүгээр сар 378

Цагдаагийн ахмад Э.Энхзаяа: “Юань шилжүүлнэ” гэсэн залилан телеграмд их үйлдэгдэж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяатай цахим залилангийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

17 дөрөвдүгээр сар 473

Японы музей Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг нийтэд дэлгэлээ

Японы Нара хотын Тэнри Санкоокан музей 5.6 метрийн диаметртэй дугуй хэлбэрийн даавуун дээр бичигдсэн Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрс бүхий бичгийг өчигдөр /2025.04.15/ олон нийтэд дэлгэлээ.

12 дөрөвдүгээр сар 345

Өнөөдөр олон улсын сансрын нисэгчдийн өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ныг “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” гэж зарласан.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 1034

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

Өнөөдөр 27

"Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулах саналыг хойшлуулав

УИХ-ын өнөөдрийн /2025.11.07/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай"

Өнөөдөр 43

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо.

Өнөөдөр 43

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа.

Өнөөдөр 43

БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэр хүлээлгэн өгчээ

БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.

Өнөөдөр 42

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг тариад байна

COP17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ.

Өчигдөр 128

Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

Казахстан улсад ажиллаж амьдарч байсан казахуудад нэн таатай нэгэн шийдвэрийг УИХ өчигдөр гаргалаа.

Онцлох

  • 5 арваннэгдүгээр сар 229

    Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

  • 5 арваннэгдүгээр сар 220

    "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

  • 5 арваннэгдүгээр сар 217

    2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

  • 5 арваннэгдүгээр сар 214

    Нийслэлчүүд өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” байна

  • Өчигдөр 128

    Казахуудад таатай нэг мэдээ, таагүй нэг жишээ

  • Өчигдөр 122

    Монгол Улс эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларын экспорт хийжээ

  • Өчигдөр 120

    Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

  • Өчигдөр 119

    Манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд 33.6 хувиар ихэсжээ

Өчигдөр 122

Монгол Улс эхний 10 сарын байдлаар 10 тэрбум ам.долларын экспорт хийжээ

Өнгөрсөн онд нийт 163 улстай худалдаа хийжээ.

Өчигдөр 119

Манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд 33.6 хувиар ихэсжээ

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд энэ оны гуравдугаар улиралд 23.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгджээ.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

Өчигдөр 120

Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулж буй “Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцов.

5 арваннэгдүгээр сар 229

Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ

Манай Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.9 тэрбум ам.долларт хүрч өслөө.

5 арваннэгдүгээр сар 217

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөболовсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.

5 арваннэгдүгээр сар 220

"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт "Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 1140

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1186

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1678

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 2831

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist