Монгол руу Тувагаар дамжин өнгөрөх автомашин болон ачаа тээврийн хэмжээ 1,5 дахин нэмэгджээ

«Хандгайт» боомтоор хийгдэж байгаа тээвэрлэлтийн хэмжээ, засвар шинэчлэлийн дараагаас өдөрт 200 автомашин, 560 хүн нэвтрүүлэх төлөвлөгөөт хүчин чадалдаа тун ойртжээ.
“Хандгайт” шалган нэвтрүүлэх боомтын гаалийн дэд бүтцийг сэргээн засварлах ажил дуусч байгаа тухай мэдээлэлтэй зэрэгцэн Тувагаар дамжин Монгол руу нэвтрэх тээвэр болон ачаа тээвэрлэлт 1.5 дахин нэмэгджээ.
Тувагийн тэргүүн Владислав Ховалыг ОХУ-ын Холбооны гаалийн албаны Красноярскийн хязгаарыг эрхэлсэн газрын дарга Василий Костомаровтай уулзах үедээ энэ тухай мэдэгдэв.
Гаалийн мэдээгээр 2024 онд тус боомтоор 165 мянга гаруй хүн, 45 мянга орчим тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 130-140 машин, 450 хүн болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Хандгайт” боомт нь засвар шинэчлэлийн ажлын дараа өдөрт 200 машин, 560 хүн нэвтрүүлэх төлөвлөгөөт хүчин чадалдаа аль хэдийн дөхөж очсон байна.
“Тувагаар дамжин Монгол болон Хятад руу шинээр бүрдүүлж буй хил дамнасан коридорын бүхий л боломжийг ашиглахыг хичээж байгаа гаалийн удирдлагуудад талархаж байна. Шалган нэвтрүүлэх боомтыг сэргээн засварласны дараа ажлын хуваарийг шинэчлэх, орон тоог нэмэгдүүлэх хувилбаруудыг судалж байна. Ажилчид элсүүлэхдээ цэргийн тусгай ажиллагаанд оролцсон ахмад дайчдыг татан оролцуулах тал дээр анхаарч ажиллахыг хүссэн. "Бид шалган нэвтрүүлэх боомтын ойролцоо гааль, ложистикийн терминал байгуулах болон Овюрский кожуунд эдийн засгийн тусгай бүс байгуулах бэлтгэл ажлын одоогийн явцын талаар ярилцлаа" гэж Тувагийн тэргүүн мэдээлэв.
Монгол Улс ч мөн адил шинэчилж засварлагдсан худалдааны коридор болон мөн ийм байдлаар өргөтгөн сайжруулж байгаа зэргэлдээх Боршо шалган нэвтрүүлэх боомтыг нээх сонирхолтой байна.
Хилийн хоёр талд транзит тээвэрлэгчид болон зорчигчдод зориулсан ложистикийн дэд бүтэц болох зам, агуулах, замын хажуугийн үйлчилгээний цогцолбор, шатахуун түгээх станц, зочид буудал зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна.
Үйл явдлын өрнөл: РоссияТуваТываМонголияграницапункт прпускамодернизацияХандагайты















