Москвад азийн киноны хамгийн том наадам эхэлнэ
Тус наадамд Буриадаас Валерий Инкижиновын тухай баримтат кино оролцох юм.
Азийн киноны олон улсын наадам гуравдугаар сарын 11-16-ны хооронд ОХУ-ын нийслэлд болно. Энэхүү наадам нь кино урлаг, контент түгээлтийн салбарын үзэгчид, найруулагчид болон Азийн соёлын чиглэлээрх шинжээч мэргэжилтнүүд цугларч уулзах талбар болох юм. Наадмын хөтөлбөрт 70 гаруй кино багтсны зэрэгцээ лекц, мастер-класс сургалтууд, ажил хэргийн болон соёлын баялаг хөтөлбөр багтжээ.
Буриадаас тус наадамд, Валерий Инкижиновын тухай “Европын кинон дахь буриад хүн” (12+) нэртэй шинжлэх ухаан-танин мэдэхүйн баримтат киног “Баримтат кино” төрөлд сойх юм. Энэ төрөлд Оросын хоёр, БНХАУ-ын хоёр кино нийт дөрвөн бүтээл толилуулна.
3-р сарын 13-ны 11:30 цагаас наадмын үзвэрийн хүрээнд Москва хотын “Нивада” кино театрт зочилж, уг киног үзэх боломжтой.
Та бүхнийг Нивада кино театрт, Мытищи, Коммунистическая гудамж-1, 3 давхар, 1-р танхим хаягаар очиж үзэхийг урьж байна.
12+
Үйл явдлын өрнөл: Москвакинофестивальактербурятский актер