Хятад улс Монголоос мах импортлохоо түр зогсоожээ
Хятадын гаалийн байгууллага 2025 оны гуравдугаар сарын 3-наас эхлэн Бразил, Аргентин, Уругвай, Монгол дахь мах боловсруулах 7 үйлдвэрээс үхрийн мах импортлохыг зогсоолоо.
Энэ хязгаарлалтад өртсөн компаниуд дунд Аргентины хоёр экспортлогч (Frigorífico Regional General Las Heras SA ба Frio Dock SA), Бразилийн мах боловсруулах гурван үйлдвэр (Frisa Frigorífico Rio Doce S/A, Bon-Mart Frigorífico Ltda болон JBS S/A), Уругвайн нэг аж ахуйн нэгж (Frigorífico Sirsil SA) болон Монголын нийлүүлэгч багтжээ. Хятад улс 2024 онд 2.87 сая тонн үхрийн мах импортолсоноор зах зээлд нийлүүлэлт ихсэж, үхрийн махны үнэ түүхэн доогуур хэмжээнд очиж байсан боловч дээрх арга хэмжээг авах болсон албан шалтгааныг дурьдаагүй байна.
Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Худалдааны яамнаас үхрийн махны импортын өсөлт, түүний дотоодын үйлдвэрлэгчдэд үзүүлэх нөлөөллийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан арга хэмжээ авчээ.
Тээвэрлэлтийг түр зогсоосон нь Хятадад бүртгэлийн шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой байж магадгүй бөгөөд хохирсон компаниуд залруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тэд мэдэгдэл хүлээн авсан бөгөөд Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын шаардлагыг биелүүлэхийн тулд засч залруулах арга хэмжээ авч байна.
Хэт их импорт нь Хятадын мал аж ахуй эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж байна гэдэг мэдэгдлүүдтэй холбоотойгоор дотоодын зах зээлээ тогтворжуулах Бээжингийн оролдлогыг одоогийн нөхцөл байдал илтгэж байна.
Үйл явдлын өрнөл: КитайКНрМонголиямясоэкспорт мяса