Дурсгалыг хүндэтгэх уламжлал үргэлжилсээр
БНМАУ-ын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн (1920.02.04 – 2001.10.21) мэндэлсний 105 жилийн ой 2025 оны 02- сарын 04-ний өдөр тохиолоо.
Энэхүү эгэл бус эмэгтэйн дурсгалыг одоо ч Монголд нандигнан хадгалдаг. Ийм дурсгалт газруудын нэг нь Анастасия Ивановнагийн санаачилга, шууд оролцоотойгоор 1978 онд байгуулагдсан Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан юм. "Найрамдал" нь тухайн үеийн ЗХУ-ын "Артек", "Орлёнок" зуслантай ижил төстэй байдлаар байгуулагдсан, хүүхдийн амралт чөлөөт цагийг зохион байгуулах сайн жишээ болсон хэвээр байна.
А.И.Цэдэнбал-Филатова 1952-1984 оныг хүртэл Монголд амьдрах хугацаандаа хүүхдийн боловсрол, амралтын тогтолцоонд асар их хувь нэмэр оруулсан. Түүний тусламжтайгаар Монголд Залуу техникчдийн ордон, байгаль судлаач станцууд бий болж, тэдгээр нь өнөөдөр ч ажиллаж байна. Тэрчлэн Анастасия Ивановна Монголын эх, хүүхэд, эрүүл мэнд, боловсролын төслүүдэд ихээхэн анхаарал хандуулж байв. Энэхүү эмэгтэйн дурсгалд зориулан Монголын иргэд хөшөө дурсгалыг нь талархан сүндэрлүүлсний нэг нь өнгөрсөн зун Дархан хотод нээгдсэн бөгөөд энэхүү хөшөө нь Ю.Цэдэнбал агсны гэр бүлийн түүхийн илэрхийлэл болдог билээ.
А.И. Цэдэнбал-Филатова монголын ард түмэнд чухал үнэ цэнийг бий болгосон, түүний санаачилгуудыг үл мартан санаж дурсаж байх ёстой хэмээн үздэг Монголын нийгмийн зүтгэлтнүүд, оросын элэг нэгтнүүд хоёрдугаар сарын 04-ний өдөр түүний дурсгалыг хүндэтгэхээр “Найрамдал” зусланд хоёрдахь удаагаа хүрэлцэн ирж байна. Энэхүү дурсгалын арга хэмжээг “Үүрд найзууд” ТББ санаачлан зохион байгуулж буй бөгөөд ОХУ-ын Монгол дахь цэргийн болон агаарын цэргийн хүчний атташе П.В.Петрунин, Улаанбаатар дахь “Русский дом”-ын ажилтнууд, Монгол дахь Оросын орон нэгтнүүдийн нийгэмлэг (ОРСМ), “Монголын хүүхдүүд” ТББ, “ИТАР-ТАСС” агентлагууд дэмжин ажиллажээ.
30 градусын жавартай байсан ч Найрамдал зусланд болсон уулзалт халуун дотно, найрсаг уур амьсгалд болж өнгөрлөө. Монголын түүхэнд бичигдсэн Зөвлөлтийн эмэгтэйн төрсөн өдөрт цэцэг өргөх, чин сэтгэлийн үгс, мөнхийн хүндэтгэл үзүүлж нэхэн дурсах уламжлал үргэлжилсээр байна.
Үйл явдлын өрнөл: МонголияАнастасия ФилатоваРусский дом в Улан-БатореРЦНК