Прага хотноо "Чингис хаан" үзэсгэлэн гарна
Ирэх гуравдугаар сард нээгдэх «Чингис хаан» үзэсгэлэнд 250 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэнэ.
Прага хотын Үндэсний музей энэ жил олон улсын хоёр томоохон үзэсгэлэнг толилуулах гэж байгаа нь: “Чингис хаан” болон Тайванийн Үндэсний ордон музейн “Зуун эрдэнэ, зуун түүх” үзэсгэлэн юм.
Гуравдугаар сард нээлтээ хийх “Чингис хаан” үзэсгэлэнд Улаанбаатар хот дахь Чингис хааны үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс нийлүүлсэн 250 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэх юм. Эдгээр үзмэр нь Прага хотын Напрстек музейн Монголын цуглуулгуудад багтдаг үзмэрүүдийг нэмж баяжуулах юм.
Үзэсгэлэнг үзэгчид, Монголын домогт удирдагчийн амьдрал, Ази, Европын өргөн уудам нутгийг хамарч, түүхэн дэх хамгийн том эзэнт гүрний нэг хэвээр үлдсэн Их Монгол улсын мандал бадралын түүхийг эндээс үзэж танилцах болно.
Түүнчлэн ирэх есдүгээр сард тус музейн Түүхэн байранд Тайванийн Үндэсний ордон музейгээс “Зуун эрдэнэ, зуун түүх” үзэсгэлэнг дэлгэнэ. Тайваниас гадагш ховорхон дэлгэгддэг энэхүү үзэсгэлэнд олон мянган жилийн түүхтэй Хятадын соёл иргэншлийн урлагийн ур хийц, соёлын өвийг илтгэсэн Хятадын эзэн хаадын цуглуулгаас гоц гойд үзмэрүүдийг багтаах ажээ.
Үзэсгэлэнд 18-р зууны үеийн Чин гүрний үеийн хаш чулуу, пийсүү,, шаазан эдлэлүүд тавигдана. Хамгийн ер бусын үзмэрийн нэг нь Тайваний соёлын үнэт дурсгалуудын нэг болох байцаа хэлбэртэй хаш баримал байх болно.
Үзэсгэлэнд мөн орчин үеийн дэлгэцийн технологийг ашиглан үзмэртэй харилцах боломжийг үзэгчдэд олгох интерактив үзмэрүүдийг дэлгэх юм байна.