Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
6 хоёрдугаар сар 216

Буриадад болох анагаах ухааны форумд Монгол, Хятадын шинжээчид оролцоно

Буриадад болох анагаах ухааны форумд Монгол, Хятадын шинжээчид оролцоно

"Буриадын уламжлалт анагаах ухаан: эрүүл мэндийн төлөөх инновациуд" олон улсын форум ирэх гуравдугаар сарын эхээр Буриадад болно.

"Буриадын уламжлалт анагаах ухаан: эрүүл мэндийн төлөөх инновациуд" хэмээх Олон улсын форум ирэх 3 дугаар сарын эхээр Буриадад болох бөгөөд Орос, Монгол, Хятадын шинжээчид оролцоно. Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуулийн (БГУ) захирал  Алдар Дамдинов энэ тухай мэдээллээ.

"2025 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Буриадын Улсын их сургуулийн уламжлалт анагаах ухааны Хүрээлэнд  "Буриадын уламжлалт анагаах ухаан: эрүүл мэндийн төлөөх инновациуд" олон улсын форум болно. Оросын мэргэжилтнүүд, мөн Монгол, Хятад улсуудаас шинжээчид ирнэ”, - гэж Дамдинов мэдээллээ.

Энэ арга хэмжээнд оролцогчид хүн амын эрүүл мэндийг хамгаалах системд уламжлалт анагаах ухааныг нэвтрүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ. Хятад болон монгол уламжлалт анагаах ухаан, судас оношилгоо, зүү эмчилгээ,  тан барих талаар семинар, сургалтууд болон  болон “Сэргээн засах эмчилгээний үеийн остеопати” сургалтын хөтөлбөрийг зохион байгуулна.

Оролцох шинжээчдийн дунд И.М. Сеченовын нэрэмжит Москвагийн Анагаах ухааны Улсын Анхдугаар Их сургуулийн сэргээн засах, рашаан сувиллын тэнхимийн эрхлэгч Александр Разумов, Төрийн Думын эрүүл мэндийг хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга Бадма Башанкаев, БНХАУ-ын Хэйлунцян мужийн хятадын уламжлалт анагаах ухааны төвийн Клиник судалгааны төвийн дарга, мэдрэл сэргээн засал, тархины үйл ажиллагаа судлалын лабораторийн захирал Тан Цян, Монгол улсын “Мажаа” эмнэлгийн ерөнхий эмч Бямбаа Мягмарсүрэн болон бусад хүмүүс байна.

1989 оноос хойш Улаан-Үд хотод ажиллаж байгаа Дорно дахины анагаах ухааны Төвийн эмч нар туршлага, дадлагаа хуваалцана. 2024 онд тус төвд 9900 гаруй хүн эмчилгээ, сэргээн засал хийлгэсний 182 нь цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид байна. Форумын үеэр мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын эрдэм шинжилгээний төвийн ажилтан эрдэмтэд лекц тавина.

Мэргэжилтэн бэлтгэх талаар

Буриадын Улсын их сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүрээлэн болон Анагаах ухааны хүрээлэн бол Улаан-Үд хот хотноо мастер төлөвлөгөөний хүрээнд байгуулагдах “Байгаль” их дээд сургуулийн кампус барих төслийн чухал хэсэг гэдгийг Дамдинов захирал нэмж дурьдлаа.

"Бид Европын боловсролтой, гэхдээ дорно дахины анагаах ухааныг ашиглах чадвартай эмч нарыг бэлтгэх технологийг бий болгохыг хүсч байна" гэж тэрээр тэмдэглэн хэлллээ. Эмнэлгийн блок хангалттай том байх бөгөөд сургалтын үйл явц нь сургалтын дэвшилтэт аргуудыг ашиглах боломжийг олгохуйц зохих дэд бүтэц бүхий орчин үеийн барилгад явагдана" гэж тэрээр мөн тэмдэглэн хэлсэн юм.

Үйл явдлын өрнөл: БурятияБГСХАфорумМонголияКитайтрадиционная медицина

Төстэй нийтлэл материалууд

7 наймдугаар сар 102

Монгол, Хятад хоёр улсын хилийг хамтран шалгах комисс байгуулж, 2026 оны эхний улиралд анхдугаар хуралдааныг зохион байгуулна

Монгол, Хятадын улсын хилийг хамтран шалгах бэлтгэл ажлын ээлжит уулзалтыг 2025 оны наймдугаар сарын 5-6-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

22 долдугаар сар 128

Ордос-Улаанбаатар-Ордос чиглэлд шууд нислэгтэй боллоо

БНХАУ-ын томоохон агаарын тээвэрлэгчдийн нэг “China United Airlines” компани Ордос-Улаанбаатар-Ордос чиглэлийн анхны шууд нислэгээ үйлджээ.

16 зургадугаар сар 157

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

9 зургадугаар сар 144

Зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг БНХАУ-д экспортолжээ

Монгол Улсын гадаад худалдааны 2025 оны эхний таван сарын гүйцэтгэлийн мэдээ гарчээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа аж.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 1787

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

10 арванхоёрдугаар сар 29

“Улаанбаатар Төмөр Зам” ХНН 3557 транзит галт тэрэг аялуулаад байна

Монгол улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн.

10 арванхоёрдугаар сар 29

“Улаанбаатар трамвай” төслийн сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулна.

10 арванхоёрдугаар сар 28

“Гоёл-2026” наадмын Топ моделиор Т.Батцэцэг тодорчээ

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2026” наадам болж, шилдгүүдээ тодруулжээ.

10 арванхоёрдугаар сар 26

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

“Enjoy AI–2025” олон улсын уралдаанд Монголын тал нутгийн хүүхдүүд бахархам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа.

5 арванхоёрдугаар сар 40

"Танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоо"

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан.

5 арванхоёрдугаар сар 40

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.

Онцлох

  • 5 арванхоёрдугаар сар 40

    "Танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоо"

  • 5 арванхоёрдугаар сар 40

    Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа

  • 5 арванхоёрдугаар сар 37

    "Монголчууд бие биеэ дэмжиж, санаа тавьж, хамтдаа амьдардаг ард түмэн"

  • 10 арванхоёрдугаар сар 29

    “Улаанбаатар трамвай” төслийн сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

  • 10 арванхоёрдугаар сар 29

    “Улаанбаатар Төмөр Зам” ХНН 3557 транзит галт тэрэг аялуулаад байна

  • 10 арванхоёрдугаар сар 28

    “Гоёл-2026” наадмын Топ моделиор Т.Батцэцэг тодорчээ

  • 10 арванхоёрдугаар сар 26

    Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

5 арванхоёрдугаар сар 37

"Монголчууд бие биеэ дэмжиж, санаа тавьж, хамтдаа амьдардаг ард түмэн"

Өнөөдөр Олон Улсын сайн дурынхны өдөр. Энэ өдрийг “Үндэсний сайн дурынхны чуулган” болон “САЙН ҮЙЛСТЭН” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

4 арванхоёрдугаар сар 89

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

4 арванхоёрдугаар сар 89

"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ"

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг тохижуулж, ашиглалтад оруулсан.

4 арванхоёрдугаар сар 85

“MongolZ” өнөөдөр Мэйжорын эхний тоглолтдоо оролцоно

Цахим спортын “CS2” төрлийн хамгийн нэр хүндтэй Мэйжор тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.

4 арванхоёрдугаар сар 71

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхийн яндан, зуухыг тогтмол хөөлж байна

Айл өрхүүдэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд яндан, зуух хөөлөх, солих ажлыг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хийж байна.

4 арванхоёрдугаар сар 69

Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааг байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагналаа.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 1749

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1257

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1716

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 3434

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist