Буриадад «Алтаргана» наадмын бэлгэдлийн шилдэг зохиогчийг шалгаруулна
Загвар зохион бүтээгчид, зураачдын дунд «Алтаргана» наадмын бэлгэдэл бүтээх уралдаан зарлалаа.
Энд сануулахад, ирэх онд Улаан-Үд хот энэ баярыг хүлээн авч зохион байгуулах бөгөөд энэхүү томоохон үйл явдлын бэлгэдэл нь морь байх юм. Зохион байгуулагчид энэ сонголтоо 2026 он дорнын он тооллын дагуу Морь жил байхтай холбон тайлбарласан юм. Тэгээд ч энэ нь манай улсын соёлын хамгийн тод бэлгэдэл билээ.
«Алтаргана» наадмын бэлгэдлийг бүтээх уралдаан дизайнер, зураачдын дунд зарлагдлаа. Гол шаардлага нь бэлгэ дурсгал, хувцас, баннерт тогтоож байрлуулахад сайн тохирсон байх ёстой, - гэж Буриадын Соёлын сайд Соёлма Дагаева тодотгож хэллээ. Бүтээлүүдийг ирэх зуны дунд үе хүртэл хүлээж авна.Шилдэг бүтээлийн эздийг мөнгөн шагналаар урамшуулна. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Буриадын ардын уран бүтээлийн төвд авч болно.