Улаанбаатар дахь Русский Дом-д Чеховын мэндэлсний 165 жилийн ойг тэмдэглэлээ
Улаанбаатар дахь Русский Дом-д 2025 оны нэгдүгээр сарын 29-нд болсон Уншлагын клубын оны анхны уулзалт А.П.Чеховын мэндэлсний 165 жилийн ойд зориулагджээ.
Өдөрлөгт оролцогчид Оросын суут зохиолчийн намтар, уран бүтээлтэй танилцаж, уншлагын клубын гишүүд болон зочид Чеховын дуртай бүтээлүүдийнхээ талаар ярилцаж, дуртай ном зохиолоо хуваалцаж, Оросын уран зохиолын сонгодог зохиолын бүтээлүүд өнөө цагт ч мөн хэрхэн уялдаж нийцэж байгаа талаар хөөрөлджээ.
А.П.Чеховын онгод урмыг хөглөсөн оросын байгалийн үзэсгэлэнт газруудаар интерактив аялал хийсэн нь зочдын сонирхлыг онцгой татсан үйл ажиллагаа боллоо. Тус уулзалтад оролцогчид VR-нүдний шилний тусламжтайгаар оросын байгалийн гоо сайхныг шагшин бахдав.
Үйл явдлын өрнөл: РоссияМонголиярусский дом в Улан-БатореЧехов