Японы Эзэн хаан, хатан нар ирэх долоодугаар сард Монголд айлчилна
Эзэн хаан Нарухито, хатан Масако нар ирэх 7 дугаар сард Монгол улсад айлчлахаар болжээ. Энэ нь Хаан, хатан нарын тус улсад хийх анхны айлчлал болох юм.
Эзэн хаан 2019 онд сэнтийд заларснаас хойш олон улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор хийж буй гуравдахь айлчлал энэ болох юм. Эзэн хаан, хатан нар Индонези улсад 2023 онд, Их Британи улсад 2023 онд албан ёсны айлчлал хийж байв.
Эзэн хаан, хатан нар Монголын талын урилгаар Үндэсний их баяр наамдын ёслолд оролцох юм. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япончуудын дурсгалыг хүндэтгэн дурсгалын цогцолборт цэцэг өргөнө. Энэ онд тус дайнд Япон улс ялагдсаны 80 жилийн ой болно.
Эзэн хаан Нарухито 2007 онд угсаа залгамжлах хунтайж байхдаа энэ дурсгалын цогцолборт очиж байжээ.
Дайн дууссаны дараа хуучин Зөвлөлт Холбоот Улс 14000 шахам япончуудыг албадан хөдөлмөр хийлгэхээр Монголд аваачсаны 1700 орчим нь амиа алджээ. Японы засгийн газар тэдний дурсгалд зориулж Улаанбаатар хотоос холгүй дурсгалын цогцолбор байгуулсан юм гэж japantimes-т мэдээлжээ.
Үйл явдлын өрнөл: МонголияЯпонияимператорвизитмеждународные отношения