Лам нар Буриадын иргэдийг төвд толь хөрвүүлэгт туслахыг уриалав
Чойдаг лам Бадамжаповын төвд хэлний тайлбар толийг монгол, орос хэлэнд хөрвүүлэх ажил сүүлийн нэг сарын туршид Иволгийн дацанд явагдаж байна.
Чойдаг лам Бадмажаповын "Нэр томьёо-Тод үгс" төвд хэлний тайлбар толь бичгийг монгол, орос хэл рүү хөрвүүлэх ажил 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Орос, Монгол, Энэтхэгийн Буддын шашны уламжлалт шашны лам нар болон сонирхогч эрдэмтдийн оролцоотойгоор XXIV Пандид Хамба лам Дамба Аюшеевын удирдлага дор Иволгийн дацангийн Буддын их сургуульд явагдаж байна. Голчлон ганцаарчилж эсхүл бүлгээр явагдаж байгаа энэ орчуулгын ажилд оролцогчид долоо хоногт хоёр удаа видео хурал хийж, бүтээлээ солилцон нягталж, төвд үгийн хамгийн тохиромжтой хөрвүүлгийг хамтдаа хайн тогтоож, орчуулгаа эцэслэж баталдаг байна.
Буриадын Баянбулаг нутгийн (одоогийн Буриад улсын Хиагтын район) уугуул Бадмажапов Чойдаг Дагва нь Төвдөд суралцаж, Лхаарамба цол хамгаалсан (буддийской философийн доктор цол) бурхны шашин, төвд хэлэнд нэвтэрхий нэгэн ажээ. Төвд хэлний «Нэр томъёо - тод үгс» тайлбар толь нь дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөр шилдэг тайлбар толь хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, Хятадад 6 удаа хэвлэгдэж дэлхийн хэл шинжлэгчдийн дунд ихээхэн эрэлттэй байдаг толь юм. Энэ толь нь олон үеийн эрдэмтэн мэргэд, лам нарын ширээний гарын авлага байсаар иржээ.
Энэ төсөлд оролцож байгаа лам нар толийг орос хэлэнд хөрвүүлэхэд оролцох хүсэлтэй бүх хүнийг үгсийн илүү оновчтой хувилбарыг дэвшүүлж санаал хэлэхийг урьж байна. Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн үгсийг хаягаар орж үзэх боломжтой. Та бүхэн өөрсдийн хувилбар саналыг Буддын их сургуулийн Телеграм суваг дахь хаягаар эсхүл тус их сургуулийн багш нарт илгээж болох юм.