“Сибирийн шидэт мөс” наадамд Монголын мөсөн барималчид оролцжээ
Хамгийн их “цастай” наадамд Монгол улсаас мөсөн барималч Ч. Энхбаяр, С. Цэнд-Очир нар оролцжээ.
Красноярск хотноо болсон “Сибирийн шидэт мөс” мэргэжлийн уралдаант наадамд Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Пермь, Сочи болон Эрхүү мужаас оросын шилдэг мөсөн барималчдын 20 баг оролцож “Мөс” болон “Цас” төрлүүдэд шилдгүүдээ тодрууллаа. Наадамд гадаад орнуудаас Монгол, Хятад, Беларусь зэрэг улсын барималчид оролцсон юм.
Монгол улсын баг тус наадамд анх удаа оролцсон боловч оросын сонгодог хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн дүрийг цасаар урлаж ихээхэн өндөр түвшний өрсөлдөөн үүсгэжээ.
Монголын барималч Ч. Энхбаяр «Бид дэлхийн бөмбөрцөг бүтээж, өмнө талд нь Чайковскийн баримал, түүний бүтээлүүдийг дүрсэллээ. Тухайлбал, Хунт нуурыг бүтээсэн юм. Бидний бүтээлийг тойрон харвал, балетийн бүжигчин эмэгтэйн дүр харагдах болно» гэж ярив.
«Сибирийн шидэт мөс» тэмцээн наадмын ялагчид цом, медаль, мөнгөн урамшуулал гарджээ. “Цас” төрөлд Тэргүүн байрын эзэлсэн уран бүтээлчдэд 300 мянган рубль, Хоёрдугаар байранд 210 мянган рубль, 3 дугаар байранд 150 мянган рублийн өндөр шагнал тус тус олгожээ. “Мөс” төрлийн шилдэг урлаачдад 200 мянга, 150 мянга, 100 мянган рублийн шагнал урамшуулал олгосон байна.
Красноярскт болсон “Сибирийн шидэт мөс” уралдаан-наадмын Хүрэл медалийн эздээр Монголын барималч Ч.Энхбаяр, С.Цэнд-Очир нар шалгарчээ.
Энд дурьдахад, тус наадам нь Красноярск хот болон Красноярск мужийн хүндэт иргэн Х.М.Совмений дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бол, энэ жилийн “Сибирийн шидэт мөс” наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр анх удаа оросын РУСАЛ компани ажилласан байна.
Үйл явдлын өрнөл: МонголияРоссияледовые скульптурыледовый фестиваль